монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
11/04/2010
Автай сайн хаан (1)
Автай сайн хаан Баруун хайрханы шилээр албат иргэдээсээ дагуулж ан гөрөө хөөж яваад өрөөсөн хөл нь хавджээ. Ингэж байтал тэртээ хол гал гялтганаж харагдахад, (Энэ эзгүй цөл, усгүй шилд юун гал байх билээ?) гэж давхилдан очсонд гэзэг үс нь сэгсийсэн муухай царайны хоёр хүн байна гэнэ.
Та нар хаанахын хэн гээч хаачиж яваав?
гэж загнаад явуулчихжээ.
Тэгээд тэр хоёрын байсан газар түр суутал Автай хааны хөлийн хавдар намдаж,
Аа энэ учиртай улс явсан байна.
Тэр хоёр хүнийг олж ир гэж зарлиг буулгаад, ойр хавьд эрээд ер олдсонгүй. Харин нэг хүн жингэр жингэр хийсэн дуутай жижиг төмөр эд олж ирж. (Энэ юу гээч, хаана байдаг зүйлэв, саяын хоёр хүн юун улс вэ?) гэж мэрэгч төлөгч нараа цуглуулж асуусанд мэдэх хүн огт гарсангүй. Харин энд тэнд явж эргэл мөргөл хийж их тэнэсэн нэг өвгөн (Саяын хоёр хүн бол азар1 гэдэг, энэ дуутай төмөр бол Баруун зуу гэдэг газар байдаг (хонх) гэдэг юмаа) гэж хариулсан байна. Автай хаан энэ үгийг сонсмогц:
- А би тэр газрыг чинь очиж үзнэ гээд хурдан
цагаан морио унаж, хуяг дуулгаа агсаж, Баруун зууд явахаар болов оо. Тэр шөнө Далай лам зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар ирж явна гэж зүүдэллээ. Маргааш өглөө нь лам нараа цуглуулж
- За би урьд шөнө зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар, сүмд орж ирж байна гэж зүүдэллээ. Бодвол Халхын галзуу баатар ирж явах шиг байна. Тэр их дүрэмгүй хүн, дураар нь байлгалгүй тун горьгүй. Та нар хэрэггүй, би их сүрдэж байна.
- За та нар Шуурхай хар толгой өнгөрөөд ирвэл таван шар нохойгоо тавиад нэг үзээрэй. Тэд ямар янзтай байх нь вэ? гэж. Түр удалгүй хурдан цагаан морийг унасан хуяг дуулга агссан баатар шинжийн хүн ирлээ гэж хэл ирж, таван шар нохойгоо тавиадахсан, өмнө хойно нь гарч эрхэлж тоглоод яах ч үгүй байж.
- За тэгээд Автай хаан далай ламд хар хадаг барьж мөргөж гэнэ.
- Чи яагаад над хар хадаг барьж мөргөж байгаа билээ гэсэнсэн.
- Би төрийн хар хүн. Ном шашин гэгчий чинь мэдэхгүй гэжээ.
- За тэгвэл шашин, бурхан шүтээн гэгчийг үз гэж далай лам хэлжээ. Үзэж ирээд ном шашин үзлээ гэж цагаан хадаг барьж мөргөж байна гэнэ.
Автай хаан дараа өдөр нь:
- За би энэ сүм дуган, бурхан шүтээнийг халхад байгуулна. Над шүтэх бурхан, тахих лам өг гэж хэлжээ.
- Зэр зэвсэг барьсан зэлүүд талын баатар таны авна гэснийг чинь өгнө, өөрөө үзээд ав гэж байна гэнэ.
Тэгээд дуганын дотор сууж байгаа лам нарын нь элэг рүү сэлмээ чиглүүлээд явж, цөм л цочиж гэдэргээ болж байж. Харин хамгийн арын доод мөрөнд сууж байсан өрөөсөн нүдээ дарж боосон доожоогүй муу баньд дажрахгүй сууж байна гэнэ. Тэгэхээр нь Автай хаан - За танидгаараа муу сохрыгоо аваад явъя гэж.
Тэр баньд хэлжээ. (Би очиход очноо. Энэ дүрээрээ очиж болохгүй. Хойноос чинь төрөл арилжиж очно) гэж хэлжээ.
Бурхны нь мөн л элэг рүү нь сэлмээрээ чичлээд явж. Тэгсэн Гомбо гүр бурхан жаахан хөдөлж гэнэ. (Энэ нэг жаал амьтай шиг юмуудаа) гээд аваад сугавчилчихаж гэнэ. Ингээд Автай хаан нутагтаа буцаж яваад, Бөгсийн даваа гэдэгт бууж тамхи нэрж суусан ганзгалаатай бурхан нь хэлтийгаад байхаар нь аваад газар тавьчихаад тамхиа татаж дуусаад мордох гэсэн цээж нь өндөгнөөд бөгс нь газар наалдчихсан байна гэнэ. (Дургүй бөгс нь үлдэг, дуртай цээж нь яваг) гээд цээжий нь тас цавчиж авч ганзгалаад явжээ. Ингээд тэр даваа
No comments:
Post a Comment