Зун Д.Нацагдорж Дөрвөн цаг | Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодоход Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам монгол газрын баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох нь хөндий талд яруу Хурдан морины яралзах нь хүн бүхний бахдал Уудам талд наадамын аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд мал сүрэг дураараа бэлчинэ Өрх бүрийн үүдэнд айрагийн үнэр сэнгэнэнэ Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай. |
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
2/22/2011
Зун
2/01/2011
Хавар цаг
Д.Нацагдорж Хавар цаг
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.