Хагацашгүй хань нөхөрт Марташгүй муу үгийг бүү хэл. Үг үл сонсох муу хүнд Олон үг бүү хэл, харин улиг болно. Үг үл мэдэх мунхаг хүнтэй Үг бүү тэмц, харин ичгүүр болно. Өчүүхэн номч хүн, омгоор Үргэлж их мэдэх мэргэдэд халдвал Үтэр шантрахын тэмдэг. Гэнэт сайжирсан ард Хэтэрхий ихэст халдвал Гэмшиж үл барагдахын тэмдэг. |
. | Арсланы омог баатар, мөн арсландаа зохих. Үнэгний уран арга, мөн үнэгэндээ зохих. Арсланы баатар омог үнэгэнд тусгүй. Үнэгний уран арга арсланд тусгүй. Арслан үнэг мэт явбал түргэн гутах. Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээсэн үлгэрийг Хэн хүн хянан үзэж, хир хирээ мэдэж Чинээ чинээгээ бодож явсан сайн. |
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
11/27/2011
Оюун түлхүүр нэрт шастир оршвой (8)
11/17/2011
Оюун түлхүүр нэрт шастир оршвой (7)
Холын хүнд өршөөл тус хүргэвэл, Алдар нэр дуурсана. Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвэл Эв эе бүтээд хүч нэммүй. Харийн газарт арга чадлаа бэхэл. Халуун зуураа эв эеэ хичээ. Шашинд дургүй сахилтнаас Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ. Төр ёсон үл мэдэх хаадаас Төвшин сайн түшмэл дээр гэлээ. |
. | Ичгүүр үл мэдэх хатнаас Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ. Хадгалж үл чадах хөвгүүнээс Халамжит сайн боол дээр гэлээ. Харам сэтгэл тушаа, Хатуу сэтгэл жад, Хар санаа хор. Ханилсан нөхрөө хуурваас Харин биеэ хуурсан адил болъюу. Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг Үхтэл бүү март. |
11/14/2011
Оюун түлхүүр нэрт шастир оршвой (6)
Үзмэгц яаран магтаад, Учралдан ханилж гайхуулаад, Удалгүй хэрэлдэн салаад, Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн Үзтэл муу ард мөний тул, Үтэр түүнээс зайл. Дээрэнгүй омог сэтгэлийг барьж, Дэмий муу биеэ гайхуулаад, Дээдсийн ёсоор загнагч Танхай ард ичих мэт, Түүнээс түргэн зайл. |
. | Хилэн ихтийг аргаар өнгөрүүл. Хилэнц ихтийг номоор тэтгэ. Төрөл төрснөө тэтгэж явбал, Бөх (бат) их хүчтэй болох. Төр ёсыг төв шударга дагаж явбал, Хүнд их нэртэй болох. Төв ихсийн журмыг дагаж явбал, Түмнийг эхлэх болох. Түүнийг үүнийг ялгалгүй асарвал, Олон нөхөдтэй болох. |