монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
3/21/2012
3/19/2012
3/14/2012
Ном хэмээх үгийн гарал
Монгол
бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж
бичээрэй.
Ном хэмээх үгийн гарал.
Алив хэлэнд харь хэлний үг янз бүрийн үед шууд болон дамжиж орсон байдаг билээ. Ном хэмээх үгийн уг гарал нь Грек хэлний "nomos" гэдэг үг бөгөөд 《жам ёс , зүй тогтол》 гэсэн утгатай. Эртний грекчүүд Аффолон тэнгэрийн магтаал дуугаа тийн нэрлэдэг байж ээ. Энэ үг эртний Согд хэлээр дамжин, уйгар болон Монгол үг болж ээ. Арван хоёрдугаар зууны Монгол бичгийн дурсгалд 《ном, номлох, номлогч》 гэх мэтээр түгээмэл тохиолддог. Жишээлбэл 1261 оны Хубилай хааны зарлигт 《- Багшийн үгээр, Номын ёсоор-》 хэмээн бичиж ээ. Эртний Энэтхэгийн бичгийн хэл болох Санскрит хэлд номыг 《Дхарма》 , Төвд хэлэнд 《Чой》 гэдэг. Монгол хүний нэрэнд байдаг Дарм, Чой хэмээх үг нь эдгээр үгс болно. Монголын уламжлалт гүн ухааны зохиолд 《Ном》 хэмээх үгийг арван утгатай гэж тайлбарласан буй. Монголын эртний ном судар, ардын аман зохиол тэргүүтэнд 《ном》 хэмээх үг нь ном эрдэм, жам ёс, сэтгэлийг ариусган засагч гэх мэт олон утгыг илтгэдэг билээ.
3/12/2012
Очирваань уул
МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн хананд өлгөөтэй нэгэн бичвэр. МУИС-ийн Б.Алтантуяа багш бичжээ.
Очирваань уулын цагаан үүл Орчлонд намайг дагаж нүүдэг Мөнхийн ногоон арц нь хүртэл Мөр замыг минь хучиж ургадаг Мөнгөлөг тэр уулын бурхан Мөрөн дээр минь цацарч явдаг Орчлонд ийм нэг сайхан хангай Сэтгэлд ийм нэг сайхан уул бий |
Очирваань уулын цагаан салхи Орчлонд намайг дагаж салхилдаг Алтан увидаст хурмаст нь хүртэл Амгалан тавиланг минь адислаж байдаг Зүмбэрлэг тэр уулын савдаг Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг Орчлонд ийм нэг сайхан хангай Сэтгэлд ийм нэг сайхан уул бий. |
3/10/2012
3/07/2012
3/06/2012
Халхын дөрвөн ханы домог
Монгол бичгээр О.Дэмчигмаа (МУИС) бичив.
Халхын дөрвөн ханы домог Манжийн хаанаас халхыг дөрвөн хан хэргэм авахаар очсонд ширээ тойруулан суулгаад өмнүүр нь эмээл хазаартай модон морь давхиулсанд, нэгдэх нь яасан сайхан морь вэ гэж, хоёрдох нь эмээл нь ойчихбуй гээд түшээд гаргаж ээ. Гурав дахь нь эмээлийг нь засаад өнгөрч ээ. Дөрөв дэхь нь Монгол хүн унаагаа идэхгүй малаа иддэг гээд эмээлийг нь авч тавиад морин дотор нуусан халуун хоолыг гарган иджээ. Манжийн хаан сайн морь байна гэсэнд нь сайн ноён хан, түшсэнд нь түшээт хан, зассанд нь засагт хан, мэргэн үг хэлж цэцэн аргаар хооллосонд нь цэцэн хан цол хүртээсэн домогтой.
3/04/2012
Худгийн мэлхий
Монгол бичгээр М.Баярсайхан (МУИС) бичив.
Худгийн мэлхий
Эрт нэг худаг бөлгөө (билээ, авай). Тэр худгийн усанд нэг өрөөсөн нүд сохор мэлхий оршин бөлгөө (билээ, авай). Нэг өдөр гадаад их далайд их хий салхи хөдөлжээ, түүний долгионд нэг мэлхий хуурай газарт огоорвой(хаях, гээх, мартах). Тэрээр тэнэн явсаар мөнөөх худагт ирвээс, худгийн мэлхий асууруун (асуужээ), чи аль газрын хэн гэгч билээ, хаанаас ирэв хэмээвээс, далайн мэлхий, би гадаад их далай нутагтай бөлгөө хэмээв. Худгийн мэлхий, чиний тэр далай гэгчийн усны бага нь үүнээс ямар хэмээн асуув. Үүнтэй адилтгашгүй, хэмжээ хязгааргүй хэмээхэд, худгийн мэлхий маш уурлан, намайг дор барьж, басав хэмээн далайн мэлхийг хөөчхөв.