Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Хангайн уулархаг бүсэд багтдаг. Суварга хайрхан уулын урд энгэрээс Орхон, араас нь урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг энэхүү уулын зүүн талд орших Жаран төгрөг (цөнхөрөг) уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо бий. Уул овоог Чингис хааны их цэрэг баруун зүгт дайлаар мордохдоо босгосон хэмээн домогт өгүүлдэг. Суварга хайрхан уулд гарч мөргөсөн эр хүний хийморь сэргэж, элдэв гай барцад арилж, сайн сайхан амьдардаг хэмээсэн хуучны үг байдаг.
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
▼
6/29/2012
Суварга хайрхан уул
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Хангайн уулархаг бүсэд багтдаг. Суварга хайрхан уулын урд энгэрээс Орхон, араас нь урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг энэхүү уулын зүүн талд орших Жаран төгрөг (цөнхөрөг) уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо бий. Уул овоог Чингис хааны их цэрэг баруун зүгт дайлаар мордохдоо босгосон хэмээн домогт өгүүлдэг. Суварга хайрхан уулд гарч мөргөсөн эр хүний хийморь сэргэж, элдэв гай барцад арилж, сайн сайхан амьдардаг хэмээсэн хуучны үг байдаг.
6/13/2012
Хан хөхий уул
Хан Хөхий уул нь Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Малчин, Наранбулаг зэрэг 8 сумын нутгийг дамнаж 200 километр орчим сунаж тогтсон Хангайн нурууны салбар уул юм. Хан Хөхийн ноён оргил нь Алтан Дуулга хэмээх мөнх цаст уул юм. Далайн төвшнөөс дээш 2940 метр өндөрт өргөгдсөн байдаг. Байгалийн үзэсгэлэн, ан амьтан, ургамал, эрдэс баялаг, рашаан ус зэрэг нь хосгүй сайхан. Иймээс дэлхийн өв газар нутгийн санд бүртгэжээ. Хан Хөхий уулыг эрт цагаас тахиж тайж ирсэн бөгөөд 33 овоотой, 33 сантай хэмээн хэлэлцдэг ажээ.
6/11/2012
Сутай хайрхан уул
Сутай хайрхан уул нь Алтай нурууны үргэлжлэл юм. Баатар хайрхан уулын зүүн хэсэгт оршдог мөнх цаст оргилтой, баруун зүүн тийш 60 орчим километр сунан тогтдог. Говь-Алтай, Ховд аймгийн дөрвөн сумын заагт байрладаг, далайн төвшнөөс дээш 4290 метр өргөгдсөн Монгол улсад өндрөөрөө гуравт ордог. Сутай хайрхан уулын тахилга үйлддэг овооны ар талд цагаан шаргал чулуу байдаг. Тахилга үйлдсэний дараа уг чулууны өнгө хувирч байвал тахилга сайн болж, Сутай хайрханы эзэн тэнгэр ивээлдээ авч, таалж соёрхлоо хэмээн үздэг байна. Тэр хавийн газар шороо, уул ус, амьтан, ургамал тэргүүтнийг хөндөхийг нэн их цээрлэдэг байжээ.