3/27/2013

Мижин хэлмэрчийн үгийн тухай тэмдэглэл.


1944 оны шинжлэх ухаан цувралын 7-р дугаараас. Уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.
Ц.Дамдинсүрэн

Мижин хэлмэрчийн үгийн тухай тэмдэглэл.
Монгол Гэсэр, Линг Гэсэр гэж хоёр зүйлийн Гэсэрийн тууж байна. Энэ хоёрын аль алийг уншихад үнэхээр сэтгэл бахадмаар сайхан зохиол юм. Манай газар монгол гэсэр дэлгэрсэн боловч Линг гэсэр төдий л  дэлгэрсэнгүй. Иймд энэ зүйлийн Гэсэрийн туужтай зөвхөн танилцуулахын тул Мижин хэлмэрчийн үгийг Линг Гэсэрийн тууж дотроос авч найруулгыг бага сага засаж сийрүүлэв. Энэ бол Гэсэрийн тууж дотор гардаг цагаан гэрт хаан, Гэсэрийн ... ... түүний хатан Рагму гоо -гийн   ...  авч ирээд модонд барьж хүлэх зэргээр зовоож байхдаа Мижин хэлмэрч гэдэг эрдэмтэн түшмэлийн  ...   хэлсэн үг болно.  
Гэсэрийн туужид гардаг Мижин хэлмэрчийн үг.
Эрэм цагаан талд
Энгэ сайхан нутагт
Эрхэлж наадаж өссөн
Эр миний бие
Энхрий бага наснаас
Эхэлж торнихоос аваад
Энд тэндэхийн хэлийг
Эрхэмлэн хичээн сурч
Эрдэм номын судалж
Баатар нэрээ алдаршуул...  болж
Бат зориг цээжний дотор төрж
Балмад тэрслүү үг тэмцэлдүү
Байтал жанжныг бүрэн мэдмүй.
...

3/21/2013

Бурхан Халдун гэгч үгний тайлбар.

1944 оны шинжлэх ухаан цувралын 7-р дугаараас. Уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.  

Б.Ренчин
Бурхан Халдун гэгч үгний тайлбар.
Монголын нууц товчоо, Алтан товч, Саган сэцэний Эрдэнийн товч гэх зэргийн Монголын эртний судар түүхийг үзвэл, цөмд нь Бурхан Халдун гэдэг нэрт уул гардаг. Энэ уулыг эдүгээгийн Хэнтий ханы уулсад бий гэдэг боловч, чухам бурхан Халдун хэмээсэн үг юу вэ гэгчийн тайлбар байдаггүй. Хуучин шинэ монгол толь бичгийн зүйлийг шүүрдэн эрэвч, Монголын түүх, хэл бичгийг шинэчилсэн эрдэмтний зохиолыг эрэвч, бурхан хэмээх үгийн тайлбар байхаас биш, халдун гэгч юу гэсэн үг болохын тайлбар огт байдаггүй. Энэ бол бас, монгол хэл бичгийг бид төдийлөн нэвтэрхий, гүйцэд шинжилж чадаагүй, Монголын олон аялгууны байдлыг бидний мэдсэн судалсан зүйл нимгэн шиг байхын баримт биз ээ. Гэтэл энэхүү халдун гэдэг үг бол дундад эртний үеийн монгол хэл аялгууны байдлаас хуучин зүйлийг үлэмжхэнээр хадгалсан Монголын нэг аялгуунд эдүгээ хүртэл хэрэглэгдсээр иржээ.
Тухайлбал: Хянганы зузаан ой хөвчөөр ан гөрөө хийж явдаг БОДХАН ТАГАЙ гэдэг Монголын нэг аймгийн аялгуунаа энэ үг бий. Тэд төлөг бөөгийн мөргөл эдүгээ хүртэл хадгалсаар ирсэн, ангаар амьдрагч ойн иргэн бөгөөд уд модны нам нэгэн зүйл бургасыг халдун гэнэ. тэд өгүүлэх нь энэхүү халдун гэгч мод, бусад уд модны зүйлийг бодвоос багахан өндөрлөг газар ургах дуртай мод гэнэ. Бодхан хүн, энэ модоор эртнээс нааш онгодын хөргийг дүрслэн хийсээр иржээ.

Ингээд зарим нэг хөгшин халдун модыг хадаг самбай зүүж онгон мод болгон тахидгийг бурхан халдун гэнэ. Үүгээр бодвол, Чингисийн эрхэмлэн тахиж байсан бурхан халдун уул гэгч тэр эртний үес, эрхгүй тийм нэг онгод тахилгатай халдун мод байснаар бурхан халдун гэгдэж байсан болно.


3/14/2013

Эрдэнийн сан субашидээс (7,8)


Алдаа байваас засаж тусалбал ихэд баярлана.