11/20/2014

Эрдэнийн сан субашидээс (13-16)


Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдал занд үл орох,
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах болъюу,
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шударга сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за,
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Агуу цэцэн ухаантай бөгөөд буянт хүн нь
Анханд ганцаар боловч олон бүгдийг бөхийлгөн чадах,
Араатны хаан хүчит цагаан арслан хийгээд
Алтан хүрдэт чагарвардын хаан, нөхрийг үл хэрэглэх адил.