Ном, сонин


XVII зууны Монгол түүхийн сурвалж бичгийн таван боть
XVII зууны Монгол түүхийн сурвалж бичгийн таван боть. 
  1.  Хаадын үндсэн хураангуй алтан товч. XVII зууны эхэн үеийн монгол түүхийн сурвалж. Саяхан Монгол улсаас шинээр олдсон эртний хулсан үзгийн гар бичмэл судар. Үүнээс өмнө ийм тулгуур эх олдоогүй байсан юм.
  2.  Лувсанданзаны “Алтан товч”. XVII зууны Монгол түүхийн сурвалж бичиг. 1926 онд Монгол улсаас олдсон цор ганц хувь зохиол. Хулсан үзгийн гар бичмэл судар. “МНТ”-ны 80 хувийг шууд агуулсан байдаг тул дэлхийн Монгол судлаачдын сонирхлыг маш ихэд татдаг. 2011 онд ЮНЕСКО-ийн хосгүй үнэт ховор бүтээлд бүртгүүлсэн. 
  3. Саган сэцэнийн “Эрдэнийн товч”. XVII зууны алдартай Монгол түүхийн сурвалж бичиг.  Хамгийн шилдэг эх бол “Urgu” өргөө эхийг энд хэвлүүлсэн. УБ-ийн үндэсний номын санд буй.
  4. Асрагч нэртийн түүх. XVII зууны Монгол түүхийн сурвалж бичиг.  Ганц хувь судар Хулсан үзгийн гар бичмэл. УБ-ийн үндэсний номын санд буй.
  5. Шар тууж. XVII зууны Монгол түүхийн сурвалж бичиг. Хулсан үзгийн гар бичмэл судар ганц хувь олдсон.
Номын бүтэц нь:
  1. Дэлгэрэнгүй удиртгал, судалгааны тойм.
  2. Кирилл үсгээр буулгасан, дэлгэрэнгүй үг хэллэгийн тайлбар.
  3. Судар эхийн латин галиг.
  4. Бүх үгийн индекс.
  5. Эхийн өнгөт гэрэл зураг.
  6. Ашигласан ном зүй.
МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн профессор, багш нар судалгааг хийсэн болно.


Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал 30 ном
Монгол Улсын үндсэн хуулиас, Монгол бичгийн тигийн загвар зураг


Монгол бичгээр нийтлэгдэх сониныг энэ холбоосоор олж уншаарай.  

No comments:

Post a Comment