3/19/2012

Номыг дээдлэхийн учир (1)

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

2 comments:

  1. номыг дээдлэхийн учир

    Бүхий л үеийн сайн, сайхан хүн юуны учир /эд хөрөнгө/ ийг бус /ном хөрөнгө/ ийг эрхэмлэж үр хойчдоо /номтой хүн болоорой/ гэж чухалчлан захидаг юм бол?

    хүн хэмээгч тухайн цаг үеийнхээ /бүтээгдэхүүн/ мөн боловч, бичгийн мэргэд нь өмнөх үеэ /ном/-оос ухаарч, амьдарч буй үеэ /ном/-оор шалган тунгааж,, ирээдүйг ч /ном/ -д бичиж үлдээдэг ажээ. Тиймээс цаг цагийн мэргэдийн мэдлэг ухааны охь шимийг хуримтлуулсан ном бол /хүн/, /хүний ухаан/ билээ. Бекон нэгэнт /ном бол цаг хугацааны давлагааг сөрөн хөвж яваа хөлөг онгоцтой адил бөгөөд, тээсэн үнэт ачаагаа нэг үеэс нөгөө үед нандигнан хурааж байдаг/ хэмээн хэлжээ. Чингис хаан, Аристотел, Эйнштэйн, Инжинаш, Ринчин гээд олон цуутны үгийг бид /ном/ оос мэдэж авдаг болохоор ном бол хүмүүсийг нэг үеийнх болгон холбож өгдөг ачтай юм.

    ReplyDelete
  2. Баярлалаа, үргэлжлэлийн бичиж амжаагүй байхад кириллээр бичсэн байна. :)

    ReplyDelete