МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн хананд өлгөөтэй нэгэн бичвэр. МУИС-ийн Б.Алтантуяа багш бичжээ.
Очирваань уулын цагаан үүл Орчлонд намайг дагаж нүүдэг Мөнхийн ногоон арц нь хүртэл Мөр замыг минь хучиж ургадаг Мөнгөлөг тэр уулын бурхан Мөрөн дээр минь цацарч явдаг Орчлонд ийм нэг сайхан хангай Сэтгэлд ийм нэг сайхан уул бий |
Очирваань уулын цагаан салхи Орчлонд намайг дагаж салхилдаг Алтан увидаст хурмаст нь хүртэл Амгалан тавиланг минь адислаж байдаг Зүмбэрлэг тэр уулын савдаг Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг Орчлонд ийм нэг сайхан хангай Сэтгэлд ийм нэг сайхан уул бий. |
No comments:
Post a Comment