3/04/2012

Худгийн мэлхий

Монгол бичгээр М.Баярсайхан (МУИС) бичив.


Худгийн мэлхий
Эрт нэг худаг бөлгөө (билээ, авай). Тэр худгийн усанд нэг өрөөсөн нүд сохор мэлхий оршин бөлгөө (билээ, авай). Нэг өдөр гадаад их далайд их хий салхи хөдөлжээ, түүний долгионд нэг мэлхий хуурай газарт огоорвой(хаях, гээх, мартах).  Тэрээр тэнэн явсаар мөнөөх худагт ирвээс, худгийн мэлхий асууруун (асуужээ), чи аль газрын хэн гэгч билээ, хаанаас ирэв хэмээвээс, далайн мэлхий, би гадаад их далай нутагтай бөлгөө хэмээв. Худгийн мэлхий, чиний тэр далай гэгчийн усны бага нь үүнээс ямар хэмээн асуув. Үүнтэй адилтгашгүй, хэмжээ хязгааргүй хэмээхэд, худгийн мэлхий маш уурлан, намайг дор барьж, басав хэмээн далайн мэлхийг хөөчхөв.  

5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Худгийн мэлхий

    Эрт нэг худаг байжээ /бөлгөө/. тэр худгийн усанд нэг өрөөсөн нүд сохор мэлхий оршин байжээ /бөлгөө/. Нэг өдөр гадаад их далайд их хий садхи хөдөлжээ, /Хуй гэж бичих байсан юм болов уу?/ түүний долгионд нэг мэлхий хуурай газарт оорджээ. Тэрээр тэнэн явсаар мөнөөх худагт ирвээс, худгийн мэлхий асууруун /асуужээ/, чи аль газрын хэн гэгч билээ, хаанаас /аца нөхцөл нэг шүдтэй/ ирэв хэмээвээс, далайн мэлхий, би гадаад их далай нутагтай билээ /бөлгөө/ хэмээв. Худгийн мэлхий, чиний тэр далай гэгчийн усны бага нь үүнээс ямар хэмээн асуув. Үүнтэй адилтгашгүй, хэмжээ хязгааргүй хэмээхэд, худгийн мэлхий маш уурлан, намайг дор барьж, басав хэмээн далайн мэлхийг хөөчижээ.

    Оорох - Угаас өөрийн харьяа хамаатай байсан ямар нэг юмыг хэрэгсэхгүй , хайхрахгүй болж орхиж хаях. /Монгол хэлний толь, 1997 он ӨМАХХ/
    Оордох - Бусдаар оорохын үйлдэгдэх хэв.

    ReplyDelete
  3. энэ оорох гэдгийг бас ОГООРОХ гэж уншиж хэрэглэдэг юм байна лээ шүү.

    Ер нь энэ үлгэрийн энэ хувилбарыг хаанаас хуулж оруулсан бэ? Их эртний хэллэгээр бичсэн санагдлаа.

    ReplyDelete
  4. Энэ үлгэрийг хуулаад Монгол бичгийн тухай ФБ хуудсанд оруулж болох уу?
    http://www.facebook.com/ehbichig

    ReplyDelete
  5. Лхагвасүрэн ээ, кирилл бичгээр бичиж оруулсанд маш их баярлалаа. Их сургуулийн монгол хэлний багшаар гуйгаад бичүүлчихсэн. Хаанаас хуулж бичсэнийг огт сонирхсонгүй, үүнийг бичиж байх мөчид би завгүй байв. Үлгэрийг хуулаад бичиж бололгүй яах вэ, эх сурвалжийг холбоод тавиарай.

    ReplyDelete