Өнө эртнээс
уламжилж ирсэн манай монголчуудын
хамгийн хүндтэй баяр бол цагаан сар юм.
Яагаад хавар болдог тухай товч тайлбарлая.
Нар сарны хөдөлгөөнөөр цаг хугацааг
хэмжиж, сар өдрөө товлон тоолохыг аргын
улирал, билгийн улирал гэж нэрлэдэг.
Монголчууд билгийн улирлын тооллыг
баримталдаг тул хаврын эхэн сарын буюу
барс сарыг жилийн эхэн болгож, шинэ
жилийн баяраа тэмдэглэдэг. Шинэ жилийн
баяраа цагаан сар гэж нэрлэсний учир
нь өлзий бэлэгтэй, баяр жаргалын өнгө
болгосон цагаан өнгийг дээдэлдэгтэй
холбоотой. Ариун цагааныг дээдлэхийн
учир ирж байгаа шинэ ондоо бүх юмаа
цэвэр ариун, ажил үйлс, эрдэм ном, эд
баялаг бүгд тэгш сайхан байхыг бэлгэдэж,
шинийн нэгэнд муу муухай үг ч хэлдэггүй
заншилтай. Цагаан сарын баярын хамгийн
хүндтэй зочин нь ахмад настан буурлууд
байдаг. Цагаан сарын баяраа хийхэд олон
зүйлийн уламжлалтай ёс заншлыг даган
баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг сайн
мэдэж аваарай.
No comments:
Post a Comment