Д.Нацагдорж Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хаварМонголын сайхан оронд жил жил дэлгэрЭнх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэрӨвсний соёо ногоороход морь мал ханагарХолхи нар ойртож хасын цас хайлахадХуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэХөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахадХөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг сананХээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоходГэртээ суусан малчин түүнийг чанга уярнаХажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахадХаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэЭелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээдЭрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэӨнөр сайхан төл баян хотыг чимэхэдӨлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
3/01/2025
Д.Нацагдорж. Дөрвөн цаг (Хавар)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment