Монгол бичгээр онлайн унших дижитал номын жагсаалт.
Та өөр холбоосыг мэдэх бол санал болгоорой.
Энэ блогоос хэсэглэн хуулбарлахдаа эх сурвалжийг
дурдаж байхыг та бүгдээс хүсье.
- Америкийн Монгол судлалын төвийн Азийн дижитал архивт,1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэсэн хууль дүрэм, журам бүхий 36 ширхэг номыг дижитал хэлбэр байна. Үүнд: БНМАУ-н улсын хурлын дүрэм, Тус улсын төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, БНМАУ-н хууль, дүрмийн эмхтгэл, Основной закон и приложения, БНМАУ-н Үндсэн хууль, Улсын Их хурлын сонин - 1, Улсын Их хурлын сонин - 2, Улсын Их хурлын сонин - 3, БНМАУ-н хүчээ үнэлэгчдийн хууль, Аливаа хүч үнэлэгчдийн тухайн дүрэм ... гэх мэтээр олон баримт байна.
- Азийн дижитал архив, 1925 онд хэвлэсэн “Монголын дархан сүлд цаазтай газруудын учир” ном байна. Номын эхний хуудас нь: Орд хамгаалах, Монголын олон аймгийн суга нутаг дор онгон тайлга бүхий дархан цаазтай газрууд олон байна (буй ану). Маш эрт цагаас ... гэж эхлээд, төгсгөл хуудас нь: “Монгол улсын арван тавдугаар оны наймдугаар сард, Монголын ардын номын хэвлэл, Үнэ 9 мөнгө, Улаанбаатар хот дахь орос Монголын хэвлэлийн газар” гэж төгсжээ.
- Азийн дижитал архив, 1926 онд хэвлэгдсэн өөр нэгэн сонирхолтой баримт бол “Хуш модны самар түүх дүрэм” гээд самрыг түүхий үед нь түүхийг хориглох, түүвэл ... янчаанаар торгох..., үнэ 2 мөнгө гээд төгсгөсөн баримт байна.
- Данийн хааны номын сан, “Хэдэн зүйлийн үзлэг оршвой.” гэх нэртэй гар бичмэл зурхайн (astrology) номын жагсаалтад бүртгэгджээ. Номын дижитал хувилбарын энэ хуудаснаас “... дөрвөн дунд сар... хүрд. туулай морь тахиа хулгана ... ” гэх мэтээр номыг бүрэн эхээр нь уншиж болно.
- Данийн хааны номын сан, “... жил нэрт лити буюу. Түүн дүр жилийн тэргүүн хулгана: сарын тэргүүн барс: мөч цагийн тэргүүн өр гийх: наран ургахын тэргүүн туулай: мах бодын тэргүүн модон: гаригийн тэргүүн адьяа: ...” гээд эхэлсэн цаг тооны бичгийн талаарх мэдээлэл бүхий номыг бүрэн эхээр нь унших боломжтой байна.
- Данийн хааны номын сан, “Амаар уламжилсан монгол үлгэр” нэртэй арван долоон дэвтэр дижитал номыг унших боломжтой байна. Эхний есийг нь 1938-1939 оны өвөл Каари Грөнвечийн (Kaare Grønbech (1901-1957)) хүсэлтээр Лувсанранжав (цахар хүү) болон Тончой нарын өгүүлснийг Лувсанранжав, Дамирансүрэн нар тэмдэглэж бичжээ. Холбоосоор үзэхэд дэвтрийн бүх жагсаалтууд байгаа бөгөөд дэвтэр тус бүрээр нь дэлгэж унших боломжтой байна.
- Данийн хааны номын сан, “Хутагт их хураангуйд Молон Тойн бодист эх дүр ийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой.” нэртэй судрыг холбоосоор нь унших боломжтой юм байна.
- Данийн хааны номын сан, Манж болон монгол бичгээр бичсэн хууль дүрмийн бичиг байна. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны залруулгын засахасан хууль зүйлийн бичиг. Залруулгын засахасан ани монгол хана ванг ууд ....” гээд хар өнгөөр манж бичгээр, улаан өнгөөр монгол бичгээр бичсэн баримт байна. Нийт 72 хэсэгтэй монгол нутагт хэрэгжүүлэх хуулийн хянан засварласан баримт бололтой.
- Данийн хааны номын сан, Монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой” нэрт судрын дижитал хувилбарыг номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байна. Үнэндээ 300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ. Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн туужийг интернетээс онлайн унших боломжтой ч байна.
- Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор 1800 онд хэвлэгдсэн манж, монгол, хятад хэлний зурагт толь байна. Хоёр зүйлийн толь бичиг нь хоёулаа араасаа эргүүлж эхэлж уншихаар бэлтгэгдсэн байна.
- Данийн хааны номын сан, “Их рити хувилгаанд Молом Тойны эхийн ачийг хариулсан тууж бөлгөө” нэртэй бурхан шашны домог судрын холбоосыг хийлээ. Мөн л домог уншиж, судалдаг хүнд бол хэрэгтэй зүйлийн нэг байж болно гэж бодлоо.
- Гүүглийн e-ном төслөөс, Болор эрх (1): “Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын V -р дэвтэрт хэвлэжээ. Болор эрхийн номын V дэвтэр Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна. Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусдыг нь унших боломжтой юм байна. Номын доод талд байрлах агуулга(contets)-аас сонгох боломжтой бөгөөд номыг уншиж эхэлсний дараа хайх цонхны дор байрлах агуулга(contets) цэсээр ороод бүлгийг сонгох боломж олдож байна.
- Гүүглийн e-ном төслөөс, Болор эрх (2): Болор эрхийн Тойн Рагва Жамсаны эх судраас 1909-1910 од хуулж бичсэн хувилбар гэх номын эхэнд тэмдэглэсэн байна. "Дай Юаний болор эрх бичиг, Тэргүүн дэвтэр" гэж эхэлсэн дараах холбоосуудаас унших боломжтой. Болор эрхийн энэ хувилбар номын I дэвтэрт хэвлэгдэж. Нийт 29 бүлэгтэй, (15,16,17,29,24,25) бүлгээс бусдыг уншиж боломжтой юм байна. Болор эрхийн цуврал номын II дэвтэр. Нийт 21 бүлгийн (17,18,20) гурван бүлгээс бусдыг унших боломжтой байна. Болор эрхийн номын III дэвтэр.
- Дижитал номын сан. Асрагч нэрт(ийн) түүх нь XVII-XVIII зуунд гарсан монгол түүх бичилгийн олон баримтын нэг нь боловч энэ хэр гагц хувь олдсон, түүхэн үйл явдалын хамрац, шинэ мэдээ занги, уран сайхан зохиомж зэргээрээ эрдэм шинжилгээний хувьд давтагдашгүй дурсгал мөн. Манай улсын төв номын сангийн ховор чухаг номын хөмрөгт хадгалагдаж буй, энэ хэр ор ганц хувь гэж үзэж болохуйц, хулсан үзгээр бичиж сударчилсан бүтээл. (Сударын эх бичгийн судалгааг Цэвэлийн Шагдарсүрэн ба Lee Seong-Gyu хийж, галиглаж үгийн хэлхээг үйлдэн, эх бичгийн судалгаа номыг 2002 онд хэвлүүлжээ. ISBN 99929-8-024-9), дижитал номын санд Билэгсайхан оруулжээ.
- Дижитал номын сан. Алтан товч (Qad-un ündüsün quriyangγui altan tobči) нь Монголын эртний түүхийн чухал баримт бичгийн нэг болох "Хаадын үндсэн хураангуй алтан товч" гэх зохиол бол он дараалан тэмдэглэсэн монголын түүхийн тэмдэглэл мөн. Монголын эртний түүх, ялангуяа XIV-XVI зууны үеийн Монгол түүхийг судлахад үндэс баримттай түүхийн материалуудыг хангаж өгчээ. Дижитал номыг бүтээх эх сурвалж нь (Сударын эх бичгийн судалгааг Шаравын Чоймаа хийж, галиглаж үгийн хэлхээг үйлдэн, эх бичгийн судалгаа номыг 2002 онд хэвлүүлжээ. ISBN 99929-0-119-5), дижитал номын санд Билэгсайхан оруулжээ.
- Буриад Монголын үнэн сонин 1930-09-08 ны дугаар.
- Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээАлтан гэрэл судраас 143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна.
- 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай Монгол-Герман-Орос толь бичиг -ийг ( Монгольско-ныметско-россий ский словарь. Исаак Якоб Шмидт, Академия наук СССР. ) мөн л Гүүглийн номын сангаас унших хэрэглэх боломжтой байна. Профессор Осип Михайлович Ковалевский Монгол-Орос- Франц хэлний толь бичгийн (Дистионнайре монгол-руссе-франçаис: Монгольско-русско-французский словарь) 3 ботийг дараах холбоосуудаар унших боломжтой байна. Үүнд : 1844 онд 1-р дэвтэр , 1846 онд 2-р дэвтэр , 1849 онд 3-р дэвтэр -ээр хэвлэснийг Google Books Гүүгл номын санд оруулж ирснийг уншиж хэрэглэж болно. Эртний түүхтэй номууд тул төлбөргүй унших боломжийг Гүүгл номын сан олгожээ.
- Монгол оронтой 1990-1991 оноос танилцаж Антропологийн судалгаагаар мэргэшсэн Christopher Kaplonski монгол бичгээр хэвлэгдсэн олон сайхан ном баримт бичгийг дижитал хувилбарт оруулаад өөрийн вэб сайтад байрлуулжээ. Уншиж болох номын жагсаалтыг энэ хуудсанд байрлуулсан бөгөөд зүүн гар талд байрлах баганад дижитал номын холбоосууд байна. Энд нам төрийн удирдагчийн намтар, хувьсгалын талаар бичигдсэн намын баримт бичгүүдээс гадна түүх, шинжлэх ухааны ном, хууль дүрэм өгүүллэгүүд байна. Жишээ нь ном : Чойбалсаны намтар, Бо Шумьянский, Ч. Фэрдичик нарын бичсэн Монголын хувьсгалын үүсэл шалтгаан, Монгол улсын эртнээс уламжлан ирснийг товчлон тэмдэглэсэн бичиг(1927), Чингисийн үеийн монгол гүрэн, Автономид Монгол, Манжийн дарлалд байсан Халх Монгол, ... гэх мэт нийт 12 номыг PDF файл эхээр унших боломж байна. Баримт бичиг : 10 жилийн ой, Хүчээ үнэлэх, Татварын тухай дүрэм, Хоршооны нийтийн дүрэм, Ломбард, Вексель, Гэрээ, Тэргэн тэмдэгт бичиг, Ан агнах тухай, эмэгтэйчүүдэд, Бага ястан, Үнэн сонины 1937 оны өгүүллэг гэх мэтийг PDF файл эхээр нь унших боломж байна.