3/17/2015

Эрдэнийн сан субашидээс (17-20)



Хар ухаан аргад мэргэн болбол их хүчтэнийг ч
Хуурч боол болгон зарахад ер хэцүүгүй.
Хан гарди шувуун дэмий их хүчтэй боловч
Хууртаж Вишнүүгийн уналга болсон үлгэр мэт.

Энэ ертөнцийн үйлс ба хойд төрлийн
Элдэв жаргалангуудыг бүтээх нь ганц бэлэг буй за.
Эрт цагт Саран нэрт хан хөвүүн бэлгээр
Эрээн хөлт хааныг энэ ба хойдод аварсан мэт.

Баатар болоод, хүчин чадал их боловч
Балмад тэнэг болбол дэмий их үл дээшильюү.
Баян болоод нэр жаргал хотол төгсөвч
Батдахын хишиггүй болбол даруй бууран одъюу.

Үтэл гэм эрдэм хоёрыг олонхоор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг сайн ухаант танина за.
Үнээнээс сүүгий нь бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт.