Үлгэрлэвээс
мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийг
хаана байвч үл шинжилмүй (шинжилнэ).
Жигүүртний
хаан гарьд нар гарахыг таалах.
Муу
хар элээ бүрий болохыг хүсэх.
Цаст
уулын цагаан арслан
Хар
ууланд үл одох зан.
Сарьсан
багваахай шөнө нисэх зан.
Галт
хорхой гурван ертөнцийг дүүрэвч
Гагцхүү
нарны гэрэлд дарагдах.
Эрдмийг
хичээн сурваас
Алдар
нэр хаана ч алдаршмуй
Гэм
эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь
Мунхаг
ухаант хүн, мэргэдээс дайжаад
Сармагчин
хөтөлсөн хүнийг хүндлэв гэх.
Ийм
ийм утгыг санаж
Язгуурын
эрдмээ сэлбэн ав.