10/23/2012

Сонин сонины хайчилбар, тогтоол

Уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.



Ардын сайд нарын зөвлөл, намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол.

Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг батлах тухай.
Нэг. Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг бүгд 35 үсгээр баталсугай. (Шинэ үсгийг хавсаргав)

Хоёр. Батлагдсан шинэ үсгийг бичих ба хэрэглэх урьдчилсан дүрмийг нэг долоо хоногийн дотор боловсруулан гаргаж зарлах ба цагаан толгой, сурах бичгийг ойрын хугацаанд бэлтгэн гаргахыг шинжлэх ухааны хүрээлэн, ардын гэгээрлийн яамд даалгасугай.

Гурав. Батлагдсан Монголын шинэ үсгийг ард түмэн, албан хаагчдад өргөнөөр нэвтрүүлэн суралцуулах ажлыг зохиох бүх нам, олон нийт ба улсын байгууллагуудад үүрэг болгосугай. ...

С.Сувдангэрэл дээ баярлалаа.

10/14/2012

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (13)



Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж,
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон,
Олзонд шуналгүй,
Нэгэн зорилгоо хугалалгүй,
Ер уйдах чилэхийг саналгүй,
Хэв хэзээд цөхрөлгүй,
Зовох цагт зайлалгүй,
Жаргах цагт хэтрэлгүй,
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжилгө болох буй.
Ер хүний ахуйн үйл яршигтай,
Амьтны сэтгэлийг мэдэшгүй,
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахан баримтламуй.(баримтална)

Тустай сайн санааг насад (насан турш) хичээ.
Тустай сайн хүн ус мэт эелдэг.
Тун муу хүн мод мэт хөшүүн.
Бусдын гэмийг ятгаж орхи.
Өөрийн биеэ магталгүй,
Үйлээ үргэлжид шинжигтүн.
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас(явбал)
Хэв хэзээд(энэ ба эцэс хойтын зам энэ буюу)
Үхэлгүй насны шидийг эс олсны тул,
Мөнх бусыг санах хэрэгтэй.
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул,
Хилэнцээс зайлах хэрэгтэй.

10/08/2012

Тараг хэрхэн бий болсон бэ?



Монгол ардын домог үлгэр. Эрт урьд цагт Онон мөрөний ойролцоо ганц солжир хувагч үнээтэй эмгэн өвгөн хоёр амьдаран суудаг байж ээ. Тэднийх үнээгээ саасан сүү нь нэг өдөр өтгөрөн бүрэлдсэн сайхан амттай зүйл болж ээ. Энэ юу гэгчийн сайхан юум болов? юу болов хэмээцгээв. Гэтэл солжир үнээ нь - Би Онон мөрний рашанаас уусан гэж гэнэ. Энэ цагаас хойш Онон мөрний рашаанаар хөрөнгө хийж тараг бүрдэг болсон гэнээ. Тараг гэдэг идээ буй болсон нь ийм учиртай юусанжээ.
Д.Лхагвасүрэнд их баярлалаа.

10/03/2012

Бачит цэцэн, шударга тэнэг

Үлгэрийг уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.

Эрт урьд цагт бачид цэцэн, шударга тэнэг хоёр хамт явж байгаад цул мөнгө олжээ. Тэнэг нь: энэ мөнгийг бид хоёрт тэнгэр газраас хайрласан тул тэнцүү хувааж авъя хэмээх дор цэцэн нь:  ийм их мөнгийг энэ хэвээр ил жигнүүр авчирж хуваан авах нь зөв бус уу хэмээжээ. Чингээд тэр хоёр дороо зөвшилцөн ойр байсан нэгэн хөндий модны өмнө мөнгөөн булаад гэр гэртэй харив.