12/05/2013

Д.Нацагдорж "Монголын түүх" өгүүллийн төгсгөлийн шүлэг (1)


《ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠲᠡᠦᠬᠡ》 ᠥᠭᠦᠯᠡᠯ ᠦᠨ ᠲᠡᠭᠦᠰᠭᠡᠯ ᠦᠨ ᠰᠢᠯᠦᠭ ᠃
     ᠮᠠᠨ ᠤ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠂ ᠮᠠᠰᠢ ᠡᠷᠳᠡᠨ ᠦ ᠤᠯᠤᠰ ᠡ ᠂
     ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠢᠷᠠᠭᠤ ᠲᠡᠦᠬᠡ ᠂ ᠮᠠᠭᠠᠳ ᠶᠡᠬᠡ ᠭᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠂
     ᠭᠡᠭᠡᠨ ᠨᠠᠷᠠᠨ ᠮᠠᠨᠳᠤᠭᠰᠠᠭᠠᠷ ᠂ ᠬᠠᠩᠭᠠᠢ ᠭᠣᠪᠢ ᠶᠢ ᠭᠡᠢᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠂
     ᠬᠡᠳᠦᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠪᠢᠳᠡ ᠡᠨᠳᠡ ᠣᠷᠣᠰᠢᠭᠰᠠᠭᠠᠷ ᠃
ᠬᠡᠳᠦᠢᠢᠨᠡᠢ ᠪᠠᠯᠠᠷ ᠴᠠᠭ ᠂ ᠲᠠᠪᠤᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠵᠢᠯ ᠤᠨ ᠡᠮᠦᠨ᠌ ‍ᠠ᠋ ᠂
ᠬᠣᠢᠢᠲᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠣᠷᠣᠰᠢᠵᠤ ᠂ ᠬᠣᠯᠠ ᠣᠢᠢᠷ ‍ᠠ᠋ ᠶᠢ ᠬᠣᠪᠢᠰᠠᠬᠠᠭᠰᠠᠨ
ᠾᠢᠦ᠋ᠩᠨᠦ ᠶᠢᠨ ᠦᠢ ‍ᠡ᠋ ᠬᠥᠷᠦᠭᠡᠳ ᠂ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠬᠢᠩᠭᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠲᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠂ ᠲᠩᠷᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢ ᠲᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠃
     ᠡᠨᠡ ᠬᠦ ᠾᠢᠦ᠋ᠩᠨᠦ ᠶᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠂ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠶᠢᠨ ᠤᠨ ᠲᠡᠷᠲᠡᠭᠡ᠂
     ᠡᠮᠦᠨ᠌ ‍ᠡ᠋ ᠨᠠᠩᠬᠢᠶᠠᠳ ᠢ ᠰᠦᠷᠳᠡᠭᠦᠯᠵᠦ ᠂ ᠤᠷᠲᠤ ᠬᠡᠷᠡᠮ ᠢ  ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂
     ᠷᠣᠮ ᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠬᠦᠷᠴᠦ ᠂ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠢ ᠰᠠᠨᠳᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠂
     ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠳᠤᠷᠰᠠᠭᠯᠲᠤ ᠵᠦᠢᠯ ᠶᠢᠡᠨ ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠣᠷᠤᠨ ᠳᠠᠭᠠᠨ ᠬᠣᠴᠣᠷᠤᠭᠠᠭᠰᠠᠨ ᠂
ᠰᠢᠶᠠᠩᠪᠢ ᠲᠣᠪᠠ ᠶᠢᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠂ᠱᠠᠰᠳᠠᠷ ᠲᠡᠦᠬᠡ ᠶᠢ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠯᠠᠭᠰᠠᠨ᠂
ᠲᠦᠷᠦᠭ ᠣᠢᠢᠭᠤᠷ ᠲᠠᠢ ᠨᠡᠢᠢᠯᠡᠵᠦ᠂ᠲᠥᠷᠦᠯᠬᠢ ᠣᠷᠤᠨ ᠶᠢᠠᠨ ᠰᠠᠬᠢᠭᠰᠠᠨ᠂
ᠬᠠᠷᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠂ ᠬᠢᠲᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠪᠠᠢᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂
ᠭᠠᠳᠠᠭᠠᠲᠤᠶᠢᠨ ᠳᠠᠢᠢᠰᠤᠨ ᠠᠯᠢᠨ ᠳᠤ ᠂ ᠬᠡᠵᠢᠶᠳᠠ ᠡᠷᠡᠯᠬᠡᠭ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠃

Д.Нацагдорж
"Монголын түүх" өгүүллийн төгсгөлийн шүлэг

Манай Монгол улс, маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор.

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойт газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан,
Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан.

Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө Нангиадыг сүрдүүлж, урт цагаан хэрмийг цогцлуулсан,
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, монгол орондоо хоцроосон,

Сяньби Тобагийн монгол, шастир түүхийг залгамжилсан,
Түрэг Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан,
Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан.