Монголын түүх 2-р хэсэг
Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд
Хөх монголын үрс, хуяг дуулга засцгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан
Холхи ойрхийг нэгтгэж, хүний түүхнээ манлайлсан
Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа
Нармай төрийг байгуулсан дэлхий дахинаа гавьяа
Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтнөө гавьяа
Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл маны зүрхнээ холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн
Хангай дэлхий хэвээр атал хүний явдал их л хувирсан
Хойшхи мөрийг харж, урагших замыг давшилтай
Харийн хөнөөл хэтрэхэд үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээмүй.
No comments:
Post a Comment