4/30/2014

Эрдэнийн сан субашидээс (11,12)








ᠥᠪᠡᠷ ᠊ᠦᠨ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠊ᠢᠢ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪᠡᠯᠢᠭ ᠊ᠢᠢᠡᠷ ᠰᠢᠨᠵᠢᠵᠦ ᠶᠠᠪᠤᠪᠠᠰᠤ
ᠥᠰᠲᠡᠨ ᠳᠠᠢᠢᠰᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ  ᠠᠴᠠ ᠳᠡᠢᠢᠯᠠᠬᠦ ᠂
ᠥᠪᠡᠲᠡᠭᠰᠡᠢ ᠢᠯᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠬᠣᠳᠠ ᠊ᠢᠢᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠪᠢᠷᠠᠮᠠᠨ
ᠥᠭᠡᠷ ᠊ᠢᠢᠡᠨ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠳᠠᠢᠢᠰᠤᠨ ᠊ᠢ ᠳᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠮᠡᠲᠤ᠃

ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠮᠠᠭᠤᠲᠠᠨ ᠡᠢ᠎ᠡ ᠡᠪᠡᠳᠡᠷᠡᠨ ᠬᠢᠮᠣᠷᠠᠪᠠᠰᠤ
ᠣᠶᠤᠨ ᠲᠡᠭᠦᠯᠳᠡᠷ ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠮᠤᠷᠵᠢᠭᠤᠯᠤᠶᠤ ᠂
ᠤᠰᠤᠨ ᠮᠥᠷᠡᠨ ᠪᠤᠯᠠᠩᠬᠢᠷ ᠊ᠢᠢᠠᠷ ᠵᠦᠳᠡᠭ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠊ᠢ
ᠤᠰᠤᠨ ᠲᠤᠩᠭᠠᠭᠴᠢ ᠴᠢᠨᠳᠠᠮᠠᠨᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠮᠡᠲᠦ ᠃



     Өөрийн биеийг ухаан бэлгээр шинжиж явбал
     Өштөн дайсан олон боловч хаанаас дийлдэх,
     Өвтэгш ялгуусан хэмээх хотын нэгэн бярман
     Өөрөө ганцаар олон дайсныг дарсан үлгэр мэт.

     Ухаан муутан эе эвдрэн хямарвал
     Оюун төгөлдөр мэргэн хүн аргаар амаржуулъюу,
     Усан мөрөн булингараар зүдэг болсныг
     Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.

No comments:

Post a Comment