(Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй болбоос сургаж болно гэвэй.)
Тэр хүн:Тийм бөгөөс надад мэдэхэд хямдХийхэд хялбарЯвахад амарСанахад томьёотойНэгэн сургаал айлдаж хайрламуй.Гадна биеийн явдалДотоод хэлний үгНууц сэтгэлийн чигГурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах буй.Гадаа амины аж төрөхДотоод их бага төрийн нууц явдалДээдийн номыг бүтээхийн зэргийг ямар мэт явах?Жаргах цагт санах санааЗовох цагт хатамжлах сэтгэлийгНадад айлдаж хайрла. Хэмээсэнд
2.
Нисгэгч хүн өгүүлрүүн:Гадаад биеийн явдал гэвэл:Ёстныг хүндэлНастныг баярлуулАчтанаа өргө.Бачтанаас зайл.Сайнаас бүү сал.Садныг бүү эр.Олныг бүү арилж.Огт бүү харамла.Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга.Онц зөрүүлхэж, дээдсээс бүү сал.Муу нөхөртэй бүү нөхц.Зүйл бүрийн хувцас бүү өмс.Зүг тал үгүй бүү гайхуул.
3.
Хэлний өгүүлэх хэмээвээс:Хэвцгийрхэж хэрүүл бүү үүсгэ.Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.Хэлбэрч олон янз бүү урва.Саваагүй тохуун үг бүү хэлэлцвСанамсаргүй үг бүү хэл.Эвлэж муу санаатантай бүү зөвшЭвдэрч олон зан бүү гарга.Хордож бусдын гэмийг бүү малт.Ховсорч хэрэггүй үг бүү зөө.Хуурч элдэв башир бүү хэл.Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээвэй.