“Уламжлал” сэтгүүл 2016 оноос эхлэн гарч буй монгол бичгийн судалгаа, уран бүтээл, соёлын өв, хэл бичгийн боловсролд чиглэсэн соёл, боловсролын хэвлэл. Уг сэтгүүл нь “монгол бичгийн соёл, өв уламжлал”, “уран зохиол, нийтлэл, шүлэг”, “соёл, түүх, зан заншил”, “хэл бичгийн боловсрол, судалгаа”, “ нийгмийн сэдэв, сурвалжлага, ярилцлага” сэдвүүдийг агуулдаг.
Сэтгүүлийн анхны дугаарын агуулгын зарим хэсгийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллээр олж үзлээ.
Тухайн дугаарын онцлох агуулгууд:
• Төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаагийн “Монгол бичиг-оюуны соёлын гайхамшигт өв мөн”
• Үндэсний бичиг сэргээх сангийн тэргүүн Ц.Гомбосүрэнгийн “Хоцрогдсон хэмээн орхисоор явбал хожим биднийг монгол гэдгийг юугаар нь нотлох юм бэ”
• Д.Болдхуягийн “Би монгол хүн болж төрнө”
• Индианагийн их сургуулийн профессор Этвүүдийн “Монголын нууц товчоо-г Мөнх хааны зарлигаар 1252 онд бичсэн”
• Сэтгүүлч Э.Эрдэнэдалайн “Шамбалын орон хаана байдаг вэ”
• Байнгын булангууд: “Элгэн садан”, “Хотол чуулган”, “Дэлхий ээж”, “Өмсөх өв”, “Холын хүний үгийг сонсохуй”, “Эндүүрлийг арилгахуй”, “Шилдэг нийтлэл”, “Билгийн мэлмий”, “Уран бийр-утга уянга”
• Мөн “Үндэсний бичиг” нэртэй монгол бичгийн хичээл, “Цахим ертөнц” булангууд багтжээ.
Монгол бичгээ сурсан мөн сурч буй бүх хүмүүст зориулсан өргөн агуулгатай сэтгүүлийг залуус минь авч уншаарай, сургалтандаа хэрэглээрэй. 2016 оноос эхлээд одоо ч шинэ дугаарууд гарсаар байна.
Хаяг: Улаанбаатар хот,Утас: 99086033,
E-mail: altantsetseg@hotmail.com
Усын буртгэлийн дугаар 9073002146
No comments:
Post a Comment