Намар (Д.Нацагдорж Дөрвөн цаг) | Намрын шар нар над дээр, чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газар сургууль соёлд одно Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад Түүний дотроо саран мишээж янагийн үлгэр шивнэнэ Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад Хөгшин залуусын сэтгэл бөн бөн бөмбөрнө Шарласан модны навч хоёр нэгээ унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно. |
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
3/24/2011
Намар
Subscribe to:
Post Comments (Atom)
Гоё шүлэг юм аа.
ReplyDeleteСайн байна уу Та яаж ийм гоё тигээр бичээд байна аа. Би бас бичмээр байна яах уу?
ReplyDeleteДашцэдэн багшийнхаа гоё бичгийн фонтыг ОПЕНТАЙП фонт болгох гээд Жамяънсүрэнгийн үүсэгсэн фонт зурлагаас фонт бүтээх гээд туршилт хийж байгаа юм аа. Одоогоор бичихэд алдаа гарч байгаа болохоор тараах хэрэггүй юм. Би дуусгаад нээлттэй тавьна. Тэгэхээр хүн бүр хэрэглэж болно. Харин өөрийн чинь зав чөлөө болоод хүсвэл энэ блогийн нийтлэгч болж үлгэр, домгийг өөрт байгаа хэрэгсэлээ ашиглаад өөрөө монгол бичгээр бичиж нийтлэж болно шүү.
ReplyDelete