Монгол бичгийн наймдугаар ангийн сурах бичгээс би Smartpen буюу ухаалаг үзгээр хуулбарлан бичсэн тул бичгийн хэлбэр сайнгүй байгааг уншигч та уучлаарай. Үлгэр, домог, өгүүллэгийг монгол бичгээр сайхан бичиж зургаар нийтлэх нэгэн боломж байгааг монгол бичгээр блог бичих хүсэлтэй залууст санаа нэмэрлэхийг хичээлээ.
Гэрийн ерөөл.
Ум сайн амгалантан болтугай!
Эрт дээрээс эштэй
Эзэн Чингисээс журамтай
Ээлт цагаан гэрээ
Эрхэмлэн ерөөж мялаамой.
Бадарсан төрөөс тогтоосон
Байгуулсан найман цагаан гэр минь
Байдаг олондоо шүтээн болсноос
Баян дэлхийдээ нэртэй.
Дөчин дөрвөн ханатай
Дөрвөн мянган уньтай
Түш мөнгөн тоонотой
Дэлхий харсан үүдтэй.
Хасаг цэмбэ дээвэртэй
Хоргой магнаг эмжээртэй
Уран нарийн уньтай
Уул түшиг тэрмэтэй
Агар зандан тотготой
Алдар ихэд өргөө.
Хөх торгон үүдтэй
Хүрэн зандан хатавчтай
Хүдэр шар баганатай
Хүч чадалт чагтагатай
Лан мөнгөн цоожтой
Лавай цагаан өргөө.
Доор байгаа найман гэдэг үгийг НАЙМАН гэж биш НАЙМН гэж Бичээд Найман Найма гэж аль альнаар нь уншиж болох ёстой байх шүү. Хоёроос бусад ихэнх Монгол тооны нэр дандаа Н ээр төгсдөг гэж уншиж байсан юм байна.
ReplyDeleteГэрийн ерөөл
Ум сайн амгалан болтугай!
Эрт дээрээс эштэй
Эзэн Чингисээс журамтай
Ээлт цагаан гэрээ
Эрхэмлэн ерөөж мялаамой.
Бадарсан төрөөс тогтоосон
Байгуулсан --найман-- цагаан гэр минь
Байдаг олондоо шүтээн болсноос баян дэлхийдээ нартай.
Дөчин дөрвөн ханатай
Дөрвөн мянган уньтай
Түш мөнх тоонотой
Дэлхий харагдсан үүдтэй
2-р
ReplyDeleteГэрийн ерөөлөөс
Хасаг цэмбэ дээвэртэй
Хоргой магнаг эмжээртэй
Уран нарийн уньтай
Уул түшиг тэрмэнтэй
Агар зандан тотготой
Алдар ------ өргөө.
Хөх торгон үүдтэй
Хүрэн зандан хатавчтай
Хүдэр шар баганатай
Хүч чадалт Чагатагатай
Лан мөнгөн цоожтой
Лавай цагаан өргөө.
Танд их баярлалаа!
ReplyDeleteЛхагвасүрэн их баярлалаа.
ReplyDeleteБи нэгдүгээр хэсгийн “Баян дэлхийдээ нэртэй” гэж уншсан юм байна.
Дараах үгийг яаж ялгаж бичдэг юм бол.
Нартай=мб.наратай, нэртэй=мб.нэр_э-тэй бичих үү?.
Бас “Дөш мөнгөн тоонотой” гэж уншсан.
Дараах мөрийг мөн “Дэлхий харсан үүдтэй” гэж уншсан.
Хоёрдугаар хэсгийн ЦЭМБЭ гэдгийг бол бичихдээ
бүүр гаргахгүй байсан.
Сайн байна уу?
ReplyDeleteНэртэй юм бол зөв байх шүү
Нартай байсан бол наран тай гэж бичих байсан юм байна.
Ер нь хамтрахын тийн ялгалыг үгээс нь саланги бичиж байвал эвтэйхэн баймаар санагддаг гэвч сүүлийн үед зарим үгэнд залгаж бичээд байгаа харагддаг ч арай ч бүх үгэнд биш.
Таны зөв байна өө Дөш юм байна.
Харин цэмбэ гэдэг үгийн өвөрмөц бичлэгийг нь би мэддэг байсан юм шиг байна лээ ккк. Шууд л уншчихсан :-) гэхдээ бас толь бичгээс шалгасан л да.