Эрт цагт адуун сүрэг хээр талд онгон зэрлэг бэлчдэг байжээ. Нэгэн удаа бугын сүрэг адууны бэлчээрийг далхалж өвсийг нь идчихжээ. Адуун сүрэг ихэд уурлав. Тэднээс нэг морь өс авахаар бугыг хөөсөн боловч гүйцсэнгүй гэнэ. Морь учиргүй хилэгнэж:
- Бугаас яаж өсөө авах вэ? гэж хүнээс асууж гэнэ.
Хүн-би чамайг унаж, бугаас өсийг чинь авч өгье. Чи миний амгай зуузайг даах уу? гэжээ. Морь бугаас өшөө авч л байвал бусад нь яах вэ? гэж бодон хүний хэлснийг зөвшөөрлөө. Хүн моринд амласан ёсоор буга намнаж, тэр цагаас хойш морь хүний унаа болсон юм гэнэ билээ.
С.Сувдангэрэлд их баярлалаа.
Морь хүний унаа болсон нь
ReplyDeleteЭрт цагт адуун сүрэг хээр талд онгон зэрлэг бэлчдэг байжээ. Нэгэн удаа бугын сүрэг адууны бэлчээрийг далхалж өвсийг нь идчихжээ. Адуун сүрэг ихэд уурлав. Тэднээс нэг морь өс авахаар бугыг хөөсөн боловч гүйцсэнгүй гэнэ. Морь учиргүй хилэгнэж:
- Бугаас яаж өсөө авах вэ? гэж хүнээс асууж гэнэ.
Хүн-би чамайг унаж, бугаас өсийг чинь авч өгье. Чи миний амгай зуузайг даах уу? гэжээ. Морь бугаас өшөө авч л байвал бусад нь яах вэ? гэж бодон хүний хэлснийг зөвшөөрлөө. Хүн моринд амласан ёсоор буга намнаж, тэр цагаас хойш морь хүний унаа болсон юм гэнэ билээ.
Сувдангэрэл ээ маш их баярлалаа.
ReplyDelete