6/18/2014

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (20)




ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠱᠠᠰᠲᠢᠷ ᠣᠷᠣᠰᠢᠪᠠᠢ(20)

ᠮᠠᠰᠢ ᠵᠦᠪ ᠶᠠᠪᠤᠪᠠᠰᠤ ᠰᠠᠢᠢᠨ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠵᠤ
ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠊ᠢᠢᠨ ᠴᠢᠭᠢᠨ ᠊ᠳᠣᠷ ᠴᠢᠮᠠᠭ ᠪᠣᠯᠬᠤ᠃
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠢᠯᠢᠭ ᠬᠣᠶᠠᠷ ᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ᠃
ᠵᠢᠰᠤᠷ ᠶᠡᠬᠡᠳᠡᠪᠡᠰᠦ ᠲᠠᠮᠢᠷ ᠊ᠢᠢᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠬᠦ᠃
ᠪᠣᠷᠣᠭᠠᠨ ᠊ᠤ ᠤᠰᠤ ᠲᠦᠷᠭᠡᠨ ᠤᠷᠤᠰᠪᠠᠴᠤ ᠦᠳᠲᠡᠷ ᠵᠠᠮᠬᠠᠷᠠᠬᠤ᠃
ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠷᠡᠨ ᠳᠥᠯᠬᠡᠭᠡᠨ ᠤᠷᠤᠰᠪᠠᠴᠤ ᠶᠡᠬᠡ ᠳᠠᠯᠠᠢ ᠊ᠳᠤᠷ ᠴᠢᠳᠬᠤᠬᠤ᠃
ᠴᠢᠩ ᠰᠠᠢᠢᠨ ᠡᠷᠳᠡᠮᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ
ᠴᠢᠨᠤ᠎ᠠ ᠬᠣᠨᠢ ᠬᠣᠶᠠᠷ ‌᠊ᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠣᠩᠭᠤᠴᠠᠨ ᠊ᠳᠤᠷ ᠤᠰᠤᠯᠠᠬᠤ ᠮᠡᠲᠦ᠃
ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠪᠣᠭᠳᠠ ᠊ᠢᠢᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢᠢᠡᠷ
ᠱᠠᠰᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠩᠬᠡ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠢ᠃

ᠠᠢ᠎ᠠ !  ᠭᠠᠢᠢᠬᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠰᠠᠢᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢ
ᠲᠠᠩᠬᠠᠢ ᠠᠷᠠᠳ ᠦᠪᠡᠷᠴᠢᠯᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠠᠳ
ᠰᠠᠢᠢᠳᠤᠷ ᠤᠬᠠᠵᠤ ᠰᠢᠭᠦᠪᠡᠰᠦ
ᠡᠳᠦᠭᠡ ᠊ᠢᠢᠨ ᠡᠨᠡ ᠴᠠᠭ ᠯᠤᠭ᠎ᠠ ᠨᠡᠢᠢᠯᠡᠬᠦ ᠲᠤᠯᠠ
ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠬᠦᠷ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢ
ᠦᠵᠡᠵᠦ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠳᠡᠢ᠃

Маш зөв явбаас (явбал) сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох.
Арга билэг хоёр алган дээр тогтох.
Зусар ихэдвээс тамираа (чадлаа) мэдэгдэх.
Борооны ус түргэн урсавч үтэр замхрах.
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах.
Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт.
Чингис Богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.

Аяа! Гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн (өөрийн биеэр, биечлэн) шалгаад
Сайтар ухаж (ойлгож) шүүвээс (шүүвэл)
Эдүүгээгийн энэ цаг лугаа (цагтай) нийлэх тул,
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг
Үзэж сурах хэрэгтэй.

No comments:

Post a Comment