1/24/2016

Монгол Бичгийн цахим сурах бичиг

Монгол теливизээр ерээд оны эхээр нэвтрүүлж байсан
Шаравын Чоймаа багшийн  монгол бичгийн хичээлийн
цувралыг эх нэврүүлгээр нь YouTube ээс үзэх боломжтой болжээ. 
Сайн үйлс дэлгэрэх болтугай. 


1/08/2016

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (24)



“Оюун түлхүүр” нэрт шастир, Эхийг харьцуулан, кирил үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн: ШУ доктор, профессор Ш.Чоймаа, Хянан нягталсан: Хэлбичгийн ухааны доктор Д.Заяабаатар номоос.

Д.Цэрэнсодном: “Оюун түлхүүр бол бүр XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн монгол сургаалын зохиолын чухал цоморлиг болно. Уг зохиолын агуулгыг нягтлан үзвээс XIII зууны үеийн монголчуудын төр ёсны зохиолын дурсгал бичиг “Их засаг” хэмээх хууль зүйн бичиг болон эзэн Чингисийн зарлиг сургаал буюу “Чингисийн билиг” зэрэг зохиолын гол гол санааг уламжлан авч улмаар XIV зууны үеэс монгол утга зохиолд нэвтэрч ирсэн “Рашааны дусал”, “Субашида” зэрэг хос ёсны сургаалын нөлөө тусгалаар баяжиж ирсэн байдал ажиглагддаг ”.

Академич Ц.Дамдинсүрэн гуай  “ Энэ зохиол , олонд түгээмэл дэлгэрсэн бөгөөд хувьсгалаас урьдахь үеийн Монголд түшмэл бичээч нарыг хүмүүжүүлэх сургаал болгож байжээ. Олон бичээч нарын гарыг дамжин хуулагдсаар ирсэн тул үүнд завсрын үеийн нөлөө тухайлбал шарын шажины нөлөө баахан халдсан байна” хэмээн өгүүлсэн нь үнэн байдалд нийцэх ажээ.

Академич Ц.Дамдинсүрэн гуай 1959 онд монгол бичгээр хэвлүүлсэн “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой” хэмээх нэртэй монголын эртний уран зохиолын дээж бичигтээ “Оюун түлхүүр” сургаалыг хэвлэж дэлгэрэнгүй тайлбар судалгаа дагалдуулсан байдаг. Тэрхүү тайлбарт “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачуудад цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр”-ийг уншуулдаг байлаа. Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бүлгээ” хэмээн өгүүлжээ.

Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхэддээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ...