8/02/2022

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (16 хэсэг)

 


...

Үлгэрлэвээс: 
Чулуун хор, эмч хүнд эм 
Өвчтөнд рашаан болох 
Зүгээр хүнд хор болсон мэт 
Шимийг авбаас өчүүхэн юм ч 
Их эрдэм болох олон буй. 
Хорхой тэжээж авсан шүлс 
Магнаг болохыг үзэгтүн. 

Энэ үест: 
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв 
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв 
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч 
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох 

Товчийн төдий өгүүлбээс: 
Сүсэг үгүй бөгөөс бурхныг шүтэж үл чадна. 
Бурхныг шүтэж эс чадваас, зарлигийг дагаж үл чадна.
...

ᠦᠯᠢᠭᠡᠷᠯᠡᠪᠡᠰᠦ᠄
ᠴᠢᠯᠠᠭᠤᠨ ᠬᠣᠣᠷ᠎ᠠ᠂ ᠡᠮᠴᠢ ᠬᠦᠮᠤᠨ ᠳᠦ ᠡᠮ᠃ ᠡᠪᠡᠳᠴᠢᠲᠡᠨ ᠳᠦ ᠷᠠᠰᠢᠶᠠᠨ ᠪᠣᠯᠬᠤ
ᠵᠦᠭᠡᠷ ᠬᠦᠮᠤᠨ ᠳᠦ ᠬᠣᠣᠷ᠎ᠠ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠲᠦ᠃
ᠰᠢᠮ᠎ᠡ ᠶᠢ ᠠᠪᠤᠪᠠᠰᠤ ᠥᠴᠥᠬᠡᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠴᠤ᠂ ᠶᠡᠬᠡ ᠡᠷᠳᠡᠮ ᠪᠣᠯᠬᠤ ᠣᠯᠠᠨ ᠪᠤᠢ᠃
ᠬᠣᠷᠣᠬᠠᠢ ᠲᠡᠵᠢᠭᠡᠵᠦ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠦᠰᠦ
ᠮᠠᠩᠨᠤᠭ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠦᠵᠦᠭᠲᠦᠨ᠃

ᠡᠨᠡ ᠦᠶᠡᠰ ᠲᠦ᠄
ᠪᠢᠯᠢᠭ᠂ ᠰᠦᠰᠦᠭ᠂ ᠬᠢᠴᠢᠶᠡᠩᠭᠦᠢ᠂ ᠪᠣᠳᠢ ᠳᠥᠷᠪᠡ
ᠢᠯᠭᠠᠯ᠂ ᠣᠨᠢᠰᠤ᠂ ᠡᠷᠳᠡᠮ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠥᠷᠪᠡ
ᠡᠭᠦᠨ ᠢ ᠨᠣᠮᠯᠠᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠡᠭᠡᠷᠡᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ
ᠣᠯᠠᠩᠬᠢ ᠨᠢ ᠭᠠᠷ ᠤᠨ ᠬᠥᠲᠥᠯᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠰᠤᠷᠴᠤ ᠪᠣᠯᠬᠤ

ᠲᠣᠪᠴᠢ ᠶᠢᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᠭᠦᠯᠡᠪᠡᠰᠦ᠄
ᠰᠦᠰᠦᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠭᠡᠰᠦ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠢ ᠰᠢᠲᠦᠵᠦ ᠦᠯᠦ ᠴᠢᠳᠠᠨ᠎ᠠ᠃
ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠢ ᠰᠢᠲᠦᠵᠦ ᠡᠰᠡ ᠴᠢᠳᠠᠪᠠᠰᠤ᠂ ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠦᠯᠦ ᠴᠢᠳᠠᠨ᠎ᠠ᠃
~ 1 ~ 

...

Зарлигыг эс дагаваас, ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос, онол үл төрнө.
Тэр хоёр үгүй ​​бөгөөс, авах гээхийн алин ч үгүй ​​буруудна.  Хичээнгүй бөгөөс, туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.  
Бодь сэтгэлтэй хүмүүн нялх ч болов олныг айлгана.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсан арвитгана.
Алаг үгүй ​​сэтгэлтэй хүнийг 
Амьтан бүхэн өрөвдөнө.
Бус бас жаргах үед
Ташуурал үгүй, сэтгэлийг дар.
Хайртай хэмээгч дотуурчилсны нэр.
Хилэгнэх хэмээгч, уурын нэр.  
Жаргах хэмээгч, нойрны нэр.
Их хурц хэмээгч, омгийн нэр.
Харилхана хэмээгч, атааны нэр.
...
...

Өнгийг урвуулж хэлбээс:
Мөн чанар нь таван хорын нэр буй.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов, түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй 
Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн муу хоёрыг, сэтгэлээс ялгадаг. 
Тус хор хоёрыг, үйлдвэрээс таньдаг.
Yнэн худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал зовлон хоёр, өөрийн үйлээс болох тул
Сэтгэлийг шантрал үгүй 
​​Буянтай сэтгэлийг хадгалбаас, үхэвч санаа амар буй.

...




No comments:

Post a Comment