7/18/2010

Хоёр галуу нэг мэлхийн үлгэр





Субашидын үлгэрээс

         Ашид хүний хүчээр явсан муу хүн
         Алстаа аргагүй нэг доройтох болъюу.
         Адилтгавал, хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
         Айлын дэргэд унаж хоцорсон үлгэр мэт
хэмээсэн нь,


Нэгэн нуурт хоёр галуу ба нэг яст мэлхий байснаас
ган болоод нуур ширгэсэнд хоёр галуу өөр усанд
одохыг завдахад яст мэлхий өгүүлрүүн:

  • Та нар усанд одох бол намайг аваачигтун хэмээхэд, галуу 
өгүүлрүүн:
  • Чи үгэнд дуртай тул үл аваачна хэмээсэнд, мэлхий,
  • Би юм бүү өгүүлсүгэй хэмээв. Түүнээс явах цагт
нэгэн өчүүхэн модны дундаас мэлхий зуугаад хоёр
үзүүрээс нь хоёр галуу зууж нисээд явсаар нэгэн
айлын дээгүүр гарахад олон хүүхэд үзээд,
  • Ай, хоёр галуу нэгэн мэлхийг дамнан явна гэхийг
мэлхий сонсоод “Намайг шувуу аваачих биш, би
өөрөө нисэж явна” гэж хэлэхээр дуугартал
модоо алдан, хөсөр унасан гэдэг.

5 comments:

  1. Яаж ийм гоё бичвээ. Ямар фонт вэ?

    ReplyDelete
  2. Энэ Чоймаа багшийн тэнхим хэрэглэдэг гоё хэв байгаа юм. Монгол хэлний багш нар нь энэ хэвээр бичиж өгдөг юм. Гарын товчны байрлалд тааруулаад хийчихсэн зурлагууд юм билээ.Тэдний тэнхимд фонт зурдаг залуу багш байсан тэр хийсэн юм бол уу? Би асуугаад хэлнэ.

    ReplyDelete
  3. Танд их баярлалаа. Унших зүйлсээр ундаасаж байсан юм. Энэ хуудсаар цангаагаа тайлахаар болжээ.

    ReplyDelete
  4. Энэ таань, Д.Ганбаатарын (уран бичээч),тиг биш үү?

    ReplyDelete
  5. Энэ тиг Монгол улсын их сургуулийн эх бичиг судлалын төвд хэрэгжсэн төслийн хүрээнд Онолтын Жамьянсүрэн гэж залуу багш “Жамьян гүний гар бичмэл дээр тулгуурлаж” зурж бэлтгэсэн тигээр бичсэн юм байна. Бичсэн арга нь фонтын хэв цагийн зүүний дагуу 90 хэм эргэсэн, ФотооШоп програмын Араб бичгийн чиглэлийг ашиглаж англи а,б үсэг дээр байрлуулсан зурлагууд ашиглаж бичжээ.

    Онходын Жамьян гүн: Монголын ШУА-ын үндэс суурь болсон Судар бичгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ.

    ReplyDelete