Хоёр галуу нэг мэлхийн үлгэр
Субашидын үлгэрээс
Ашид хүний хүчээр явсан муу хүн
Алстаа аргагүй нэг доройтох болъюу.
Адилтгавал, хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
Айлын дэргэд унаж хоцорсон үлгэр мэт
хэмээсэн нь,
Нэгэн нуурт хоёр галуу ба нэг яст мэлхий байснаас
ган болоод нуур ширгэсэнд хоёр галуу өөр усанд
одохыг завдахад яст мэлхий өгүүлрүүн:
- Та нар усанд одох бол намайг аваачигтун хэмээхэд, галуу
- Чи үгэнд дуртай тул үл аваачна хэмээсэнд, мэлхий,
- Би юм бүү өгүүлсүгэй хэмээв. Түүнээс явах цагт
үзүүрээснь хоёр галуу зууж нисээд явсаар нэгэн
айлын дээгүүр гарахад олон хүүхэд үзээд,
- Ай, хоёр галуу нэгэн мэлхийг дамнан явна гэхийг
өөрөө нисэж явна” гэж хэлэхээр дуугартал
модоо алдан, хөсөр унасан гэдэг.
No comments:
Post a Comment