6/30/2011

Монгол наадам


3 comments:

  1. Хүчит бөх

    Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин
    Алдар цолтой хүчтэнүүд
    Алтан соёмбот тугийнхаа өмнө
    Агуу гайхамшгийг үзүүлэв.

    Сур харваа

    Эзэн Чингисийн удам хойчис
    Эрхий мэргэн харваачдын
    эрчилж тавьсан сум
    Эндүүрэлгүй зөв тусав

    Хурдан морь

    Монгол түмний эрхэм бахархал
    Молор эрдэн хүлгийн магнайг
    Магтаж хэлсэн ерөөлийн үг
    Морьт ардын сэтгэлийг сэргээв.

    Дуу хуур, баяр цэнгэлээр бялхаж
    Дурсамж яриа, бэлгэ дэмбэрлээр цалгисан
    Дэлхийд ганц Монгол наадам
    дэнж хотолзуулан өндөрлөв.

    ReplyDelete
  2. Лхагвасүрэн ee, ih bayrlalaa.

    ReplyDelete