9/10/2011

Сэтгэлийг амраагч-1

Ноён хутагт Равжаагийн зохиосон “Сэтгэлийг амраагч” хэмээх сургаалаас

Ум сайн амгалан болтугай
Сэтгэлийг амраагч сонин сайхан хуурмаггүй
Итгэлт гурван эрдэнийг дурссугай. Түүний
Сүүлд янагласан нөхөр чамдаа захих минь болбоос
Нарны гэрэл хурц болоход үүлгүй болбоос нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн
Номгүй хувраг гэзэггүйгээс биш юу вэ?
Номой зантай хүн хождохоос бус юу вэ?
Норсон хадаг бэлэгт явдаггүй
Ноёнгүй албат цуугиан тасардаггүй
Сал онгоц байвч сэлэх усч хэрэгтэй
Санаа чадал байвч сайн нөхрөөс зөвшилтэй
Эмч байтугай домч ч бол тустай
Ноён байтугай нохой ч бол өмөг
Хадан дээр сийлсэн бичиг нүдтэй хүнд гэрч
Халамжилсан үг ухаантай хүнд бодомж

2 comments:

  1. Эрдэм оюуны охь энэ сайхан сургаалуудыг үр хойчдоо үлдээсэн эцэг өвгөдөөрөө бахархахгүй байхын аргагүй. Энэ сайхан сургаалуудыг өөрийн үнэт цаг заваа заран байж оруулж байгаад тань талархлаа. Дараа дараагийнхыг нь тэсэн ядан хүлээж байна аа.

    ReplyDelete
  2. "Оюуны өв" монгол бичгийн сургалт судалгааны төвөөс цуврал гаргажээ. Цувралуудыг авч уншвал илүү их зүйлийг олж мэдэх боломжтой юм байна.

    ReplyDelete