12/16/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (9)

3 comments:

  1. Ер хоёр хүн эвтэй болбоос Төмөр хүрээ мэт бэх.
    Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг.
    Өнөр хүн эвгүй болбоос Өнчин хүний элэг болох.
    Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болох.
    Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэлээ.
    Тиймийн тулд эв эеэ нэг бэхлэгтүн.
    Амраг ханилсан нөхөрт Алив хүний үгээр бүү уурла.
    Ажиглан онож мэдээд харин биеэ шүүхтүн.
    Үлэмж сайн ханилсан хүмүүсийг үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс үзэн ядаж хуурмаг аргаар эвдрүүлээд элэглэе гэж мэдэшгүй.
    Өнгөч зусар аргатай хүн зөөлөн худал үгээр хууран байж үнэн санааг аваад үймтэл муутган хэлэхүй нь олон буй.

    ReplyDelete
  2. Лхагвасүрэн ээ, маш их баярлалаа. Би сийрүүлж бичих гээд л зав болохгүй байсан юм. Ер нь монголоор нь бичээд гаргаад хэн дуртай нь кириллээр бичээд, унших хүн дийлэхгүй бол энэ шпиркалкийг үздэг байвал бас зүгээр юм уу. Хүн өөрөө оролдоно гэсэн үг.

    ReplyDelete
  3. Тийм ээ би бол таныг Кириллээр бас дагуулж бичихгүй байгаасай гэж санал өгч байсан :-) Учир нь хүмүүс шууд л доошоо хараад байдаг юм байналээ :-)

    ReplyDelete