6/11/2012

Сутай хайрхан уул



Сутай хайрхан уул нь Алтай нурууны үргэлжлэл юм. Баатар хайрхан уулын зүүн хэсэгт оршдог мөнх цаст оргилтой, баруун зүүн тийш 60 орчим километр сунан тогтдог. Говь-Алтай, Ховд аймгийн дөрвөн сумын заагт байрладаг, далайн төвшнөөс дээш 4290 метр өргөгдсөн Монгол улсад өндрөөрөө гуравт ордог. Сутай хайрхан уулын тахилга үйлддэг овооны ар талд цагаан шаргал чулуу байдаг. Тахилга үйлдсэний дараа уг чулууны өнгө хувирч байвал тахилга сайн болж, Сутай хайрханы эзэн тэнгэр ивээлдээ авч, таалж соёрхлоо хэмээн үздэг байна. Тэр хавийн газар шороо, уул ус, амьтан, ургамал тэргүүтнийг хөндөхийг нэн их цээрлэдэг байжээ.

2 comments:

  1. Сүүлээсээ 2 дахь мөрөнд байгаа "ургулал" гэж байгаа үг "ургумал" гэж байх байсан болов уу гэж бодлоо

    ReplyDelete
  2. Ургамал=мб.ургумал гэж байх юм байна. Баярлалаа. Заваараа засаад оруулъя аа.

    ReplyDelete