ТАРВАГАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ
Аав бид хоёрын зүүсэн хавханд тарвага орохгүй гурав хонолоо.
Чи бид хоёр муу зүүж дээ. Гэхдээ тэр бол хашир тарвага шүү. Долоо хоноод юу ч орохгүй бол хавхаа хий үсэргэж аваад өөр нүхэнд зүүгээрэй гэж аав захилаа. Аав аймгийн төв дээр мужаан хийдэг тул авсан чөлөөгөө дуусмагц тийнхүү буцахад нь би их гунигтай байв. Аав үйлдвэрийн ажилчин хүн болохоороо хөдөө гэртээ их ховор ирнэ. Өвөл болмогц бид нар сургуульд явах тул хөдөө гэрээ нүүлгэж аймгийн төв орж аавтай цөмөөрөө хамт өвөлжинө. Зун болмогц хүүхдүүдээ цагаан идээнд гаргана гээд ээж хөдөө гаргадагсан.
Аавыг аймаг руу явсны маргааш өглөө, би хавхаа эргэхээр гарлаа. Хавх тавьсан
- Миний дүү, тэр юу вэ? гэж би түүнээс асуулаа. Дүү маань ажигласнаа
- Мэдэхгүй ээ. Банхар юм уу даа гэв. Үнэхээр Банхар гэдэг шар нохойтой адилхан юм шиг санагдав. Хавханд маань Банхар орчихсон байвал одоо яана гэж дүү бид хоёр их айлаа. Хар хурдаараа гүйж хүрсэн чинь үнэхээр Банхар орчихсон гаслан цовхорч байлаа. Хавх минь бяцхан төмөр гинжтэй яргай гадастай хэр баргийн юм сугалж авч явахааргүй билээ.
- Одоо яах вэ гэж дүү бид хоёр гайхав.
- Ааяа өвгөнд очъё гэж дүү хэлэв.
- Хоёул хар хурдаараа гүйж Ааяа хөгшнийд очлоо. Өвгөн хийх ажилгүй тул гэрийнхээ хаяанд наранд ээгээд сууж байв.
- Ааяа гуай бидний хавханд Банхар орчихсон байна. Одоо яана аа. Та салгаж өгөөч дээ.
- Юу гэнэ ээ Банхар хавханд орлоо гэнэ ээ! Тэгвэл одоо яах билээ. Нохой хавханд орохоор хавьтуулдаггүй юм даа гэж өвгөн гайхаж тасран үглэснээ яргай таягаа тулан бослоо. Өвгөн хаяанаас нэг том хунз араг авч үүрээд:
Явъя даа. Та нар тэр газраа заагаад аль, нохой орсныг бодоход хаяанд л зүүгээ биз золигнууд гэлээ.
Бид гурвыг ирэхэд Банхар бүр галзууртлаа уурлачихсан хавхыг хэмлэн уухирдаж, гийнан гасалж байлаа. Ааяа өвгөн мөрнөөсөө аргийг мултлан авч өмнөө барийд нохой руу болгоомжлон дөхлөө. Банхар архиран гасална.
Ааяа өвгөн нилээд ойртож очтол Банхар түүн өөд ухасхийн дайрав. Дүү бид хоёр айн зугтаах гэтэл Ааяа Банхарыг аргаар хөмрөн дарлаа. Нэгэнд араг дотор хөмрөгдсөн тул Банхар хөдөлж чадахгүй болоод арагын модыг дотроос нь дэмий л мэрж байв. Хавхтай хөл нь арганд багталгүй гадна цухуйж байв. Ааяа өвгөн арган дээр бүх хүчээрээ дарж байлаа. Банхарын сарвуу нь хавчуулагдаад арган дороос дөнгөж цухуйж байлаа.
- Хоёр давшваа, тэр хавхаа салгаж ав. Би аргийг дарж бай яа гэж өвгөн тушаалаа. Бид хоёр хавхны нэг нэг гарыг барин авч сулруулан бие өөдөө татав. Ган хийх дуу гараад нохойн хөл хавх хоёр салж их хүчээр татсан бид хоёр ар тийшээ савж ойчлоо. Ааяа өвгөн дооглон инээснээ.
No comments:
Post a Comment