10/09/2021

"Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" оршвой (13 хэсэг)

 ...          Сэтгэлийн чиг хэмээвээс:

Шинжлэлгүй бүү сэтгэ. Сэрэмжгүй бүү зальхайр. 
Гэнэт нөхрийг бүү итгэ. Гэнэдэж хүнээс бүү урьт. 
Буруу юмыг бүү өмөөр. Бусдын юманд бүү шуна. 
Бузгай дээрэнгүй бүү загна. Бузар хилэнцийг бүү үүсгэ. 
Чөлөөгүй гэж бүү алгас. Чадал үгүй байж бусдыг бүү дуурай. 
Магад дээдсийг олж нөхөрлө. Муу явдалтнаас насад дутаа. 
Санасан бүрийг бүү ярь. Салах учрахад бүү гомд. 
Буянтай санаанаас бүү холд. Бодь сэтгэлийг бүү март.
 
         Нийтийг товчилбоос:
Самуун хүнтэй бүү учир. Санасан бүрийг бүү илтгэ. 
Тэр энэ гэж бүү эрэлх. Тэгэх ингэх гэж бүү зарла. 
Сонжилбоос бүү уурла. Сонирхож бүү урва. 
Өгвөөс эд мөн. Сахиваас санваар мөн. 
Хүлцвээс хуяг мөн. Хичээвээс бодь мөн. 
Эс мартваас бясалгал мөн. Мэдвээс билиг мөн.
...

ᠰᠡᠳᠬᠡᠯ᠎ ᠤᠨ ᠴᠢᠭ᠋ ᠬᠡᠮᠡᠪᠡᠰᠤ ᠄
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠤᠤ ᠰᠡᠳᠭᠢ ᠃ ᠰᠡᠷᠮᠡᠵᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠤᠤ ᠵᠠᠯᠢᠬᠠᠢᠢᠷᠠ᠃
ᠭᠡᠨᠡᠳᠲᠡ ᠨᠦᠬᠦᠷ ᠢ ᠪᠤᠤ ᠢᠲᠡᠭᠡ᠃ ᠭᠡᠨᠡᠳᠡᠵᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠤᠤ ᠤᠷᠢᠲᠠ᠃
ᠪᠤᠷᠤᠭᠠ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠤᠤ ᠥᠮᠦᠭᠡᠷᠡ᠃ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠨ ᠶᠠᠭᠤᠮᠠᠨ ᠳᠤ ᠪᠤᠤ ᠰᠢᠨᠤ᠃
ᠪᠤᠵᠠᠭᠠᠢ ᠳᠡᠭᠡᠷᠡᠩᠭᠦᠢ ᠪᠤᠤ ᠵᠠᠩᠨᠠ᠃ ᠪᠤᠵᠠᠷ ᠬᠢᠯᠢᠨᠴᠡ ᠶᠢ ᠪᠤᠤ ᠡᠭᠦᠰᠭᠡ᠃
ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠪᠤᠤ ᠠᠯᠭᠠᠰᠠ᠃ ᠴᠢᠳᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠢᠵᠦ ᠪᠤᠰᠤᠳ ᠢ ᠪᠤᠤ ᠳᠠᠭᠤᠷᠢᠢ᠎ᠠ᠃  
ᠮᠠᠭᠠᠳ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠢ ᠣᠯᠵᠤ ᠨᠦᠭᠦᠷᠯᠡ᠃ ᠮᠠᠭᠤ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯᠲᠠᠨ ᠠᠴᠠ ᠨᠠᠰᠤᠳᠠ ᠳᠤᠲᠠᠭ᠎ᠠ᠃ 
ᠰᠠᠨᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢ ᠶᠢ ᠪᠤᠤ ᠶᠠᠷᠢ᠃ ᠰᠠᠯᠬᠤ ᠤᠴᠠᠷᠠᠬᠤ ᠳᠤ ᠪᠤᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠ᠃ 
ᠪᠤᠶᠠᠨᠲᠠᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠ ᠠᠴᠠ ᠪᠤᠤ ᠬᠣᠯᠠᠳᠠ᠃ ᠪᠣᠳᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ ᠪᠤᠤ ᠮᠠᠷᠲᠠ᠃
    ᠨᠡᠢᠢᠲᠡ ᠶᠢ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠪᠠᠰᠤ ᠄
ᠰᠠᠮᠠᠭᠤᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠡᠢ ᠪᠤᠤ ᠤᠴᠠᠷᠠ᠃ ᠰᠠᠨᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢ ᠶᠢ ᠪᠤᠤ ᠢᠯᠡᠳᠬᠡᠭ᠃
ᠲᠡᠷᠡ ᠡᠨᠡ ᠭᠡᠵᠦ ᠪᠤᠤ ᠡᠷᠡᠯᠬᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠢᠩᠭᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠤᠤ ᠵᠠᠷᠯᠠ᠃
ᠰᠣᠨᠵᠢᠯᠠᠪᠠᠰᠤ ᠪᠤᠤ ᠠᠭᠤᠷᠯᠠ᠃ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠵᠤ ᠪᠤᠤ ᠤᠷᠪᠠ᠃ 
ᠥᠭᠪᠡᠰᠦ ᠡᠳ᠋ ᠮᠥᠨ᠃ ᠰᠠᠬᠢᠪᠠᠰᠤ ᠰᠠᠨᠸᠠᠷ ᠮᠥᠨ᠃ 
ᠬᠦᠯᠢᠴᠡᠪᠡᠰᠦ ᠬᠤᠶᠠᠭ ᠮᠥᠨ᠃ ᠬᠢᠴᠢᠶᠠᠪᠠᠰᠤ ᠪᠣᠳᠢ ᠮᠥᠨ᠃ 
ᠡᠰᠡ ᠮᠠᠷᠲᠠᠪᠠᠰᠤ ᠪᠢᠰᠢᠯᠭᠠᠯ ᠮᠥᠨ᠃ ᠮᠡᠳᠡᠪᠡᠰᠦ ᠪᠢᠯᠢᠭ ᠮᠥᠨ᠃ 



No comments:

Post a Comment