11/22/2010

Гэр (хөх судараас)

          
Гэр

Эсгийгээр бүрхсэн гэр чинь
Эрдэмт дээд ордон болтугай
Эрдэмт ордонд суусан эзэн чинь
Эрх хүчин нэмэгдэж ийн жарган атугай
Босгот гэрийн үүднээс
Буянт булаг дэвлэн
Боржигид язгуурт тэнгэрлэг эзэн минь
Булт бүхнийг эзлэн суух болтугай.

          

Магнагаар бүрхсэн өргөө чинь
маш дээд орон болтугай.
Манжлагат хөшигт суусан манай эзэн
Магадаар дэлхий дахиныг эзэлтүгэй.
Тажаар дотолсон өргөө чинь

               
Тансаг сайхан харш болтугай.
Тавтайяа дотор суугч бидний эзэн
Тасархай их хаан сууринд суутугай.
Тоононд агсан гэрийн сахиусанд
Тунамал рашааны сацал өргөмү
Дотор оршсон эрхэт эзнийг минь
Тотгор үгүйеэ жаргалант болгон соёрх.
Хоймор агсан ширээ суудлын эздэд
Хотол бүрэн рашааны сацал өргөмү.
Хос сайхан дөрвөн хөлт сандлаа
Хол уртад бат болгон зохио.

Хөх судар I  <122 тал>

3 comments:

  1. mongol bichigee unshih saihan baina.
    humuun bichig soniniihon soninoo neted tavidag boloosoi. tegvel hichneen saihan. ulamjlah bolomjtoi bol ulamjilj uguurei.

    ReplyDelete
  2. Сайн байна уу,

    энэ ямар нэртэй тиг вэ? Миний оролдож байгаа тигтэй их адилхан дүрстэй юм.

    ReplyDelete
  3. Хариу бичээгүй удсанд уучлаарай.
    Монголд: Хүмүүн бичиг сониныг интернетээс
    унших юмсан гэсэн сайхан санааг чинь сонсоод монгол бичигт элэгтэй
    хүмүүн бичиг сонины Т.Галдан гуайгаа хайтал, зайлуул өнгөрсөн намар
    бурхан болжээ. Санааг чинь ямар нэг аргаар уламжилж өгөхийг хичээнэ.
    Нацаг аа: Энэ Их сургууль дээр хэрэглэдэг Петрчангийн гэсэн тодотголтой
    гурван тигийг БИЧГИЙН ТИГ гэсэн бичлэгт үзүүлсэн зурагт байх
    дундах тиг нь юм шиг байсан.

    ReplyDelete