4/08/2012

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (11)


Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

9 comments:

  1. Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл.
    Өшөөт хүнд муугаа бүү үзүүл.
    Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй.
    Хэн хортой болбоос шатар? гэж бүү янагла.
    Хэн тустай болбоос гадуурхаж бүү ялга.
    Зөвтэй явах хүнийг бүү дарла.
    Будуутай? явах хүнийг бүү асар.
    Муу явах хүнийг ихэд хайрлаваас хачин биед халдах гэм буй.
    Сайн ардыг муулваас хачин хойно гэмших буй.
    Сайн муу, үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй.
    Сайн ардад өглөг өгч үйлээ захирга.
    Хэдий өргөмжлөгдөвч сэтгэлийг барьж олон лугаа зохь.
    Гэнэт доройтвоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй.
    Хүний нигуурыг? харалгүй үйлээ туйлт хүртэл зүтгэж хэргээ бүтээ.
    Харийн үйлийг ашид сэрэмжил.
    Халуун зуураа эв эеээ хичээ.
    Дээдсийг хүндэл, доодсыг асар.

    ReplyDelete
  2. ШАТАР биш ШАДАР шүү
    Будуу гээд биччихсэн бололтой уул нь Буруу гэдэг үг байх ёстой

    Хүний НИГУУР бол ХҮНИЙ НҮҮР

    ReplyDelete
  3. Мару-д мөн Лхагвасүрэнд баярлалаа. "Буруутай" гэдгийг би засаад оруулчихлаа. шатар=мб.шитар , шадар=мб.шидар_а гэж орхицтой бичиж ялгадаг юм байна. Лхагвасүрэн хэлээгүй бол би ч мэдэхгүй л байсан юм байна. Монгол бичгээр Д,Т хоёр ижил бичигддэг болохоор ингэж ялгадаг юм байна. Нүүр бол зөв байна.

    ReplyDelete
  4. Тэгвэл та яагаад Шатар гэдгийг шадар болгож засахгүй байгаа юм бэ? Угаасаа "Шатар гэж бүү янагла" гэж бичсэн байгаа юм уу?

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Муу явах хүнийг ихэд хайрлаваас ХАРИН биед халдах гэм буй. Сайн ардыг муулваас ХАРИН хойно гэмших буй.

    Монгол бичгээр ХАРИН "гэвч хэмээхтэй ойролцоо утга" гэж бичсэн байна.

    ReplyDelete
  7. Харин гэдэг үгийг МАРУ алдаж уншсан байна аа.

    ReplyDelete
  8. Өө би тайлбар бичихдээ хоёр үгээ солиод бичсэн байна. шатар=мб.шитар_а ,шадар=мб.шидар юм байна.

    ReplyDelete
  9. өө тийн байна баярлалаа

    ReplyDelete