10/25/2013

Анд барилдах уламжлал (1)

Андгайлан тангараглаж, ах дүү (эгч дүү) бололцох ёс бол монголчуудын маш эртний уламжлалт заншил юм. Адил бус овог аймгийн садан төрлийн холбоогүй хүмүүс насан турш сэтгэл нэгдэж, зовлон жаргалаа хуваалцаж явахаар ам алдан тангараглах ёсыг (анд бололцох), (ах дүү барилдах) хэмээдэг. Энэ нь 2 өөр овог аймаг, 2 өөр нутгийн хүмүүс харилцан ойртож, ах дүүгийн ёсоор нөхөрлөхийг хөхүүлэн дэмждэг эв эеийн сайхан ёс юм. Бидний сайн мэдэх (МНТ)-д тэмдэглэснээр, Чингис хаан, Хэрэйдийн Ван хантай цэргийн холбоо байгуулах үестээ, эцэг Есүхэй баатар бээр Ван хантай (анд бололцсон)-ыг дурдаж, эцгийн минь анд тул одоо та эцэг мэт буй заа хэмээн, хүү мэт хандах ёстойг сануулдаг. ...

Ш.Чоймаа, Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номоос,

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ

ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ (ᠡᠭᠵᠢ ᠳᠡᠭᠦᠦ) ᠪᠣᠯᠣᠯᠴᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠪᠣᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠮᠠᠰᠢ ᠡᠷᠳᠡᠨ ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠶᠣᠮ ᠃ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠰᠠᠳᠤᠨ ᠲᠥᠷᠥᠯ ᠤᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠨᠢᠭᠡᠳᠴᠦ ᠂ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠶᠢᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠠᠮᠠ ᠠᠯᠳᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠢᠢ (ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠬᠤ)᠂ (ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠬᠤ) ᠬᠡᠮᠡᠳᠡᠭ᠃ ᠡᠨᠡ ᠨᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠦᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠪᠤᠭ ᠠᠢᠢᠮᠠᠭ᠂ ᠬᠣᠶᠠᠷ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠣᠢᠢᠷᠠᠳᠴᠤ ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠨᠥᠬᠦᠷᠯᠡᠬᠦ ᠶᠢ ᠬᠥᠬᠢᠭᠦᠯᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠳᠡᠭ ᠡᠪ ᠡᠢ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠶᠤᠮ᠃ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠰᠠᠢᠢᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦ (ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶᠠᠨ) ᠊ ᠳᠤ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠶᠢᠡᠷ᠂ ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠬᠡᠷᠡᠢᠢᠳ ᠦᠨ ᠸᠠᠩ ᠬᠠᠨ ᠲᠠᠢ ᠴᠡᠷᠢᠭ ᠦᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠢᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶᠡᠰ ᠲᠦ ᠪᠡᠨ᠂ ᠡᠴᠢᠭᠡ ᠶᠢᠰᠦᠭᠡᠢ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠪᠠᠷ ᠸᠠᠩ ᠬᠠᠨ ᠲᠠᠢ (ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ)᠊ᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠡᠴᠢᠭᠡ ᠶᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠠᠨᠳᠠ ᠲᠤᠯᠠ ᠣᠳᠤ ᠲᠠ ᠡᠴᠢᠭᠡ ᠮᠢᠨᠦ ᠪᠤᠢ ᠵ᠎᠎ᠠ ᠬᠡᠮᠡᠨ᠂ ᠬᠦᠦ ᠮᠡᠳᠦ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠲᠠᠢ ᠶᠢ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠳᠠᠭ ᠃






No comments:

Post a Comment