11/07/2013

Анд барилдах ёслол (1)


Гол төлөв гэрийн эзэн эрчүүд анд бололцдог бөгөөд мөн заримдаа эмэгтэйчүүд ч анд барилддаг байжээ. Анд барилдах ёс төрийн гол агуулга нь мөнх хөх тэнгэр буюу бурхан шүтээндээ хандан андгайлан тангараглаж, "хэрвээ бидний нэг нь андын ёсоо гээж, буруу сэтгэл өвөрлөвөл тэнгэр бурхан та шийтгэтүгэй" гэсэн утгатай үгийг нэгэн дуугаар хэлж ам алддаг. Зөвхөн үг хэлээр бус бодтой зүйлээр бэлгэдэл болгодог байжээ. Тухайлбал, "хундагатай дарсанд алт хийн хуваан уух", "алтан аяганд сүү айраг хийж, хуваан уух буюу газар асгах", "үхрийн эвэрт хоёр биеийн цус дусаах" гэх мэт ёс буй. Алтыг хэрэглэх нь бидний хэлсэн тангаргийн үг алт мэт үл хувирна гэсэн утгатай. Сүү айраг хэрэглэх нь бидний сэтгэл сүү шиг цагаан ариун гэсэн үг. ...

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ(1)
ᠭᠣᠣᠯ ᠲᠥᠯᠦᠪ ᠭᠡᠷ ᠦᠨ ᠡᠵᠡᠨ ᠡᠷᠡᠴᠦᠳ ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠳᠠᠭ ᠪᠥᠭᠡᠳ ᠵᠠᠷᠢᠮ ᠳᠠᠭᠠᠨ ᠡᠮᠩᠳᠡᠢᠢᠴᠦᠳ ᠴᠦ ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠳᠠᠭ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃ ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠲᠦᠷᠦ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠮᠦᠩᠬᠡ ᠬᠥᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠪᠤᠶᠤ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠰᠢᠲᠤᠬᠡᠨ ᠳᠡᠬᠡᠨ ᠬᠠᠨᠳᠤᠨ ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ᠂《ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠨᠢᠭᠡ ᠨᠢ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠨ ᠭᠡᠭᠡᠵᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠡᠪᠦᠷᠯᠡᠪᠡᠯ ᠲᠩᠷᠢ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠲᠠ ᠰᠢᠢᠳᠭᠡᠲᠦᠭᠡᠢ》ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠳᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠠᠮᠠ ᠠᠯᠳᠠᠳᠠᠭ᠃ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠪᠤᠰᠤ ᠪᠣᠳᠠᠲᠠᠢ ᠵᠦᠢᠯ ᠶᠢᠡᠷ ᠪᠡᠯᠭᠡᠳᠡᠯ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠪᠠᠢᠢᠵᠠᠢ᠃ ᠲᠤᠬᠠᠢᠢᠯᠪᠠᠯ᠂ 《 ᠬᠤᠨᠳᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠠᠯᠳᠠ ᠬᠢᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠨ ᠤᠤᠭᠤᠬᠤ》᠂ 《ᠠᠯᠲᠠᠨ ᠠᠶᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠰᠦᠨ ᠠᠢᠢᠷᠠᠭ ᠬᠢᠵᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠨ ᠤᠤᠭᠤᠬᠤ ᠪᠤᠶᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠠᠭᠬᠤ》᠂ 《ᠦᠬᠡᠷ ᠦᠨ ᠡᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠴᠢᠰᠤ ᠳᠤᠳᠤᠭᠠᠬᠤ》 ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠶᠣᠰᠤ ᠪᠤᠢ᠃ ᠠᠯᠳᠠ ᠶᠢ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠤᠨ ᠦᠭᠡ ᠠᠯᠲᠠ ᠮᠡᠲᠦ ᠦᠯᠦ ᠬᠤᠪᠢᠷᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠰᠦᠨ ᠠᠢᠢᠷᠠᠭ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠦᠨ ᠰᠢᠭ ᠴᠠᠭᠠᠨ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠭᠡ᠃

No comments:

Post a Comment