12/08/2020

Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир

ᠲᠡᠮᠡᠭᠡ ᠦᠨᠡᠰᠦᠨ ᠳᠦ ᠬᠥᠷᠪᠡᠭᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ ᠤᠴᠢᠷ

12 жилийн домог ба тэмээ

Урьд цагт бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн буюу арван хоёр жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жилд багтахаар булаалджээ. 

  • A great many years ago, the Buddha began assigning an animal to each year of the twelve - year Mongolian calendar.  When he had assigned eleven animals, he paused to consider which animal should be alloted the twelfth and final year.  Hearing this, the camel and the mouse, neither of whom had been selected, rushed to see the Buddha and, bowing respectfully before the Great Sage, each presented himself as a worthy candidate.  The Buddha listened in silence as each argued his case.  

Бурхан аль алиныг нь гомдоохгүйн тулд өөрсдөө шийд гэж айлджээ . Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. 

  • When the elaborate pleas came to an end, the wise Buddha, not wishing to offend either of the eager and equally deserving animals, quietly told the camel and the mouse that they would have to resolve the matter themselves in a friendly and honest way.  The big camel and the tiny mouse, after much discussion and debate, finally agreed that they would settle the issue with a contest.  The first to see the light of the new morning sun the very next day would be the winner, and the winner would enter the twelve year Mongolian calendar for all time. 

Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж хараад нар гарлаа гэж хашгирчээ. 

  • That night, the camel took up a position facing East.  The mouse, who had asked the camel if he could sit on his hump, fixed his eyes in a faraway mountain to the West.  Eyes propped wide open, the two anxious contestants settled down to wait for the critical moment.  At dawn, when the great fiery ball began its slow ascent, one thin early ray glanced off the snowy western mountaintop.  The mouse squealed out: "There it is! I see the sun!" 

Үргэлжлэл бий...


No comments:

Post a Comment