12/18/2020

Нуурын толгой (домог).


Нуурын толгой (домог). The head of the lake. Legend

Эрт дээр цагт эмгэн өвгөн хоёр тариа тарьж амьдардаг байжээ. Тэдний худаг нь маш гүнзгийн дээр амаараа халгиж , цалгиж байдаг элбэг устай учир байнга таглаж орхидог юм байжээ. 

  • In ancient times, an old couple lived by planting crops. Their well was very deep and had to be covered because of the amount of water that flowed out of it.

Уг нь тэр усны хүйс газар бололтой юм. Тэгсэн нэг удаа эмгэн нь худгаа таглахаа мартаж, юү юүгүй, их ус асгаран нуур туналан ирсэнд өвгөн сандрахдаа Уранмандал уулын оройг шүүрэн авч чулуудаад худгийн усыг тагласан гэдэг. 

  • In fact, it seemed to be a spring. One day the old woman forgot to cover the well, and when it overflowed and created a lake the old man panicked. He grabbed the top of Uranmandal mountain and threw it over the well to block it. 

Тэгээд тэр Тэрхийн цагаан нуурын дундах « Нуур толгой » тогтсон юм гэнэ билээ. Үнэхээр Уранмандал уулын хавтан оройд Тэрхийн цагаан нуурын дундах « Нуур толгойг » аваачаад тавьчихвал яг таарна байх гэмээр санагддаг юм.

  • Thus "Nuur Tolgoi" was established in the middle of Terkhiin Tsagaan Nuur. You can see how the "Nuur Tolgoi" fits onto the top of the Uranmandal plateau. 




Тэр толгойд бас хүнийг урт удаан наслуулдаг анхилам сайхан үнэрт Санхам өвс ургадаг ажээ. Түүнийг цас мөс хөлдүү байх өвлийн цагт авч болдог байлаа.

  • On the head the fragrant Sanham grass, which gives a person long life, grows. It can only be picked in winter.  

Тайлбар: Эл домгийг Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Намнандоржийн цуглуулгаас авлаа. Энэ нь Архангай аймгийн Тариат су- мын нутагт орших Тэрхийн цагаан нуурын дотор орших 500 м орчим ам дөрвөлжин талбай бүхий 18 м орчмын өндөрлөг арал толгойг өгүүлсэн байна.

  • Source: This legend was taken from the collection of O. Namnandorj, a researcher at the Institute of Geography and Permafrost Research. “Nuur Tolgoi” is an 18 meter high island with an area of ​​about 500 square meters located in Terkhiin Tsagaan Nuur in Tariat soum, Arkhangai aimag.


No comments:

Post a Comment