Учир нь үгүй цааз байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ.
Саадгүй буянаас ул хождох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээвэй.
Тэр цагт нөгөө хүн
Товч нь юу буй хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Буянтай сэтгэлийн товч бодь сэтгэл мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхотгох мөн.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ.
Саадгүй буянаас ул хождох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээвэй.
Тэр цагт нөгөө хүн
Товч нь юу буй хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Буянтай сэтгэлийн товч бодь сэтгэл мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхотгох мөн.
Таван махбод бүгд, Огторгуй махбодид хурна.
Таван хор бүгд, Мунхаг сэтгэлд хурна.
Бэлгэ, билиг бүгд номын төвийн бэлгэ билигт хурна.
Дурдаж мэдвээс сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас ул давна.
Үлгэрлэвээс:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидваас шороо болно.
Шороо арвидваас, уул болно.
Чийг арвидваас ус болно.
Манан арвидваас үүл болно.
Туйпуу арвидваас балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудваас нисваанис болно.
Нисваанис арвидваас там боловсорно.
Зөвдвөөс буянт мөр болно.
Буян арвидваас, бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэгч, бүгд шүтэн барилдлага.
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн.
Энэ цагийн жамыг тодруулагч
Цаасан шувуу хэмээгдэх сургаал төгсөв.
Ом сайн амгалан болтугай.
Очирдар багшийн адиститээр
Онол бүгдийн эцэст хүрч
Орчлонгийн далайг ширгээж гэтлэн
Номын биеийг олох болтугай.