11/06/2012

Өдөт суман утаа харважээ


Үлгэрийг уншаад монгол бичгээр буулгаж бичнэ үү?

Урьд нэг айл хүүхдийнхээ даахийг авч найр хийжээ. Тэр нутгийн нэг өвгөн их урт сахалтай хүн байсан юм байжээ. Сахалд нь цагаан будаа наалдчихаад байсан юм байжээ. Түүнийг мэдэлгүй сууж байхад нь нэг залуу ирээд сахлын нь будааг хараад “Өдөт суманд Утаа харважээ!” гэж хэлжээ. Өвгөн учрыг мэдээд сахлаа арчжээ.
Тэр найр дээр ноён нь байсан юм байжээ. Ноён “Энэ залуу яасан сүрхий үг хэлэв. Би ч бас хиагийнхаа цэцнийг үзүүлье байз” гэж сэтгэн цагаан будаа сахалдаа наагаад нүдээ ирмэс хийж хиадаа дохио өгсөнд хиа нь: “Ятууны хошногонд Чацга наалдчихлаа!” гээд ноёноо олны өмнө түлэх нь тэрээ!


Баярлалаа Д. Лхагвасүрэнд, бичвэрийг шууд оруулав.

ᠥᠳᠦᠲᠣ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠤᠲᠤᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠪᠤᠵᠡᠢ 
ᠤᠷᠢᠳ ᠨᠢᠭᠡ ᠠᠢᠢᠯ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠤᠳ ᠤᠨ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠭᠠᠬᠢ ᠶᠢ ᠠᠪᠬᠤ ᠨᠠᠢᠢᠷ ᠬᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠨᠢᠭᠡ ᠡᠪᠦᠭᠡᠨ ᠶᠡᠬᠡ ᠤᠷᠲᠤ ᠰᠠᠬᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠠᠢᠢᠵᠠᠢ᠃ ᠰᠠᠬᠠᠯ ᠳᠤ ᠨᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠴᠢᠬᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠮᠡᠳᠡᠯ ᠦᠭᠡᠢ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠠᠢᠢᠬᠤ ᠳᠤ ᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠢᠷᠡᠭᠡᠳ ᠰᠠᠬᠠᠯ ᠤᠨ ᠬᠢ ᠨᠢ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠳ《ᠥᠳᠦᠲᠣ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠤᠲᠤᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠪᠤᠵᠡᠢ !》 ᠭᠡᠵᠦ ᠭᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠡᠪᠦᠭᠡᠨ ᠤᠴᠢᠷ ᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠳ ᠰᠠᠬᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠠᠷᠴᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠨᠠᠢᠢᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠨᠣᠶᠠᠨ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠰᠠᠨ ᠠᠵᠡᠢ᠃ ᠨᠣᠶᠠᠨ 《ᠡᠨᠡ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠰᠡᠨ ᠰᠦᠷᠡᠬᠡᠢ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡᠪᠡ᠃ ᠪᠢ ᠴᠦ ᠪᠠᠰᠠ ᠬᠢᠶ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠰᠡᠴᠡᠨ ᠢ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠶ᠎ᠡ ᠪᠠᠢᠢᠵᠠ》 ᠭᠡᠵᠦ ᠰᠡᠳᠬᠢᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠬᠠᠯ ᠳᠠᠭᠠᠨ ᠨᠠᠭᠠᠵᠦ ᠨᠢᠳᠤ ᠪᠡᠨ ᠢᠷᠮᠡᠰ ᠬᠢᠵᠦ ᠬᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠨ ᠳᠣᠬᠢᠶᠠ ᠥᠭ᠍ᠬᠦᠭ᠍ᠰᠡᠨ ᠳᠤ ᠨᠢ 《ᠢᠲᠠᠭᠤᠨ ᠤ ᠬᠣᠰᠬᠢᠨᠠᠭ ᠲᠤ ᠴᠢᠴᠠᠭ᠎ᠠ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠴᠢᠬᠠᠯ᠎ᠠ!》 ᠭᠡᠳ ᠨᠣᠶᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠲᠦᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠡ᠃ 




10/23/2012

Сонин сонины хайчилбар, тогтоол

Уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.



Ардын сайд нарын зөвлөл, намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол.

Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг батлах тухай.
Нэг. Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг бүгд 35 үсгээр баталсугай. (Шинэ үсгийг хавсаргав)

Хоёр. Батлагдсан шинэ үсгийг бичих ба хэрэглэх урьдчилсан дүрмийг нэг долоо хоногийн дотор боловсруулан гаргаж зарлах ба цагаан толгой, сурах бичгийг ойрын хугацаанд бэлтгэн гаргахыг шинжлэх ухааны хүрээлэн, ардын гэгээрлийн яамд даалгасугай.

Гурав. Батлагдсан Монголын шинэ үсгийг ард түмэн, албан хаагчдад өргөнөөр нэвтрүүлэн суралцуулах ажлыг зохиох бүх нам, олон нийт ба улсын байгууллагуудад үүрэг болгосугай. ...

С.Сувдангэрэл дээ баярлалаа.

10/14/2012

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (13)



Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж,
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон,
Олзонд шуналгүй,
Нэгэн зорилгоо хугалалгүй,
Ер уйдах чилэхийг саналгүй,
Хэв хэзээд цөхрөлгүй,
Зовох цагт зайлалгүй,
Жаргах цагт хэтрэлгүй,
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжилгө болох буй.
Ер хүний ахуйн үйл яршигтай,
Амьтны сэтгэлийг мэдэшгүй,
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахан баримтламуй.(баримтална)

Тустай сайн санааг насад (насан турш) хичээ.
Тустай сайн хүн ус мэт эелдэг.
Тун муу хүн мод мэт хөшүүн.
Бусдын гэмийг ятгаж орхи.
Өөрийн биеэ магталгүй,
Үйлээ үргэлжид шинжигтүн.
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас(явбал)
Хэв хэзээд(энэ ба эцэс хойтын зам энэ буюу)
Үхэлгүй насны шидийг эс олсны тул,
Мөнх бусыг санах хэрэгтэй.
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул,
Хилэнцээс зайлах хэрэгтэй.

10/08/2012

Тараг хэрхэн бий болсон бэ?



Монгол ардын домог үлгэр. Эрт урьд цагт Онон мөрөний ойролцоо ганц солжир хувагч үнээтэй эмгэн өвгөн хоёр амьдаран суудаг байж ээ. Тэднийх үнээгээ саасан сүү нь нэг өдөр өтгөрөн бүрэлдсэн сайхан амттай зүйл болж ээ. Энэ юу гэгчийн сайхан юум болов? юу болов хэмээцгээв. Гэтэл солжир үнээ нь - Би Онон мөрний рашанаас уусан гэж гэнэ. Энэ цагаас хойш Онон мөрний рашаанаар хөрөнгө хийж тараг бүрдэг болсон гэнээ. Тараг гэдэг идээ буй болсон нь ийм учиртай юусанжээ.
Д.Лхагвасүрэнд их баярлалаа.

10/03/2012

Бачит цэцэн, шударга тэнэг

Үлгэрийг уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.

Эрт урьд цагт бачид цэцэн, шударга тэнэг хоёр хамт явж байгаад цул мөнгө олжээ. Тэнэг нь: энэ мөнгийг бид хоёрт тэнгэр газраас хайрласан тул тэнцүү хувааж авъя хэмээх дор цэцэн нь:  ийм их мөнгийг энэ хэвээр ил жигнүүр авчирж хуваан авах нь зөв бус уу хэмээжээ. Чингээд тэр хоёр дороо зөвшилцөн ойр байсан нэгэн хөндий модны өмнө мөнгөөн булаад гэр гэртэй харив.