монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
9/29/2010
Загал буурал
Загал буурал
Чингис хаан авд унадаг загал, буурал хоёр морьтой байснаа
алдаад эрэлд морджээ. Ингээд одоогийн Дорноговь
аймгийн Мандах сумын нутагт орших арван найман Богд
уулын хавь газраар холын бараа харж яваад хоёр
морио харах гэсэн, нэг уул халхлаад байхаар сэт харваж
онь гаргасан гэдэг. Богд уулын доод ёроолд дахь дэвсэг
тал газраар тогтсон овон товон уул толгойг Чингисийн
онь гаргаж харвахад бутарсан шороо гэж ярьдаг юм. Тэгсэн
Чингис хааны хоёр морь Богд уулын ард ирж нутагшиж
байсны нь олж аваачаад тэндэх газрыг хоёр морины нэрээр
Загал, Буурал гэж нэрлэх болсон ажээ.
(Монгол ардын аман зохиолын дээж, 1978 он)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment