Өмнөх хуудас
Номын 27-р хуудас
Номын 27-р хуудас
9."Могой, өтөг(баавгай) тэргүүтнийг хэн ч үзвээс эмээмүй. Энэрэлт
мэргэдийг хэн ч үзвээс баясан дуршмуй." хэмээжээ. Тиймийн
тул хорт муу сэтгэлийг тэвчиж туст сэтгэлийг эрхэмлэвээс
зохимуй.
10.Гал хэдий их тустай боловч догшин салхин лугаа нөхцвөөс
хөрөнгийг сүйтгэмүй. Эрдэмтэн хэдий их тустай боловч нэн
шунахай лугаа нөхцвөөс улсыг доройтуулмуй." хэмээжээ.
Тиймийн тул ховдог шунахай сэтгэлийг насад цээрлэвээс
зохимуй.
11."Зуудаг нохой эзэндээ тустай боловч бусдыг хорлохуй
нь үнэхээр бэрх. Зусарч хүн ихэст тустай боловч доордосыг
хөнөөхүй нь үнэхээр бэрх" хэмээжээ. Тиймийн тул
ураг садан ба, нэг аймагтан хийгээд, баяд ихэсийг дотнолон
бусдыг хөнгөтгөх сэтгэлийг яаран тэвчиж, тэгш сэтгэлийг
эрхэмлэвээс зохимуй.
12."Зарц хүн малын сайныг тэжээж мууг орхивоос эрхгүй
хөөгдмүй. Албаны хүн ардын заримыг тэтгэж, заримыг
доромжилбоос эрхгүй жигшигдмүй." хэмээжээ. Тиймийн тул,
ялангуяа улсын сангийн цалинг хэрэглэж бүхүй цагт тал
нүүр харах сэтгэлийг нэн жигшиж тэвчвээс зохимуй.
13."Өөрөө өмдгүй бөгөөтөл бусдын өвдөгийн цоорхойг
элэглэвээс инээдтэй. Өөрөө их гэмт бөгөөтөл бусдын
өчүүхэн гэмийг ухчлаваас(ухчлах-бусдын өө сэвийг эрэлхийлэх)
инээдтэй." хэмээжээ. Тиймийн тул, анхан өөрийн гэмийг
сайтар шүүмжлэн цэвэрлэсний хойно бусдын гэмийг шүүмжилбээс
зохимуй.
14."Зандан мод хэдий сайхан үнэртэй боловч, хорт могой
ороовоос хэрэглэж үл болмуй. Эрдэмтэн мэргэд хэдий их
...
Үргэлжлэл бий
No comments:
Post a Comment