9/14/2010

Эрдэнийн сангийн түлхүүр (1)



               Эрдэнэ мэт үсгийг хялбар  
          эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх
          амар хөтөлбөр хэмээх оршив.


          ο "Нэрсийг холбож (үг болгон) үг болгохуй нь: Наран ургаваас ертөнц
          гиймүй. Эрдэм сурваас хүмүүс гэгээрмүй. Наран сөнөвөөс(шингэвээс) харанхуй
          болмуй. Хичээл сөнөвөөс тэнэг болмуй. Хатуужиж ирвээс баян
          болмуй. Хичээж шамдваас эрдмийг сурмуй. Дуслыг хурааваас сав
          дүүрмүй. Сурсныг хурааваас мэргэн болмуй. Алтыг
          нууваас улам гялалзмуй. Хичээлийг эрхэмлэвээс улам мэргэшмүй.
          Нүүрсийг нууваас улам харламуй. Залхууг эрхэмлэвээс улам
          мунхармуй. Эдийг эдлэвээс барагддаг. Эрдмийг эдлэвээс хөгждөг.
          Баялаг хүмүүсийг тэнэгүүд хүндэлмүй. Эрдэмт хүмүүсийг мэргэд хүндэлмүй.
          Мунхаг болбоос насад зовмуй. Эрдэмтэн болбоос насад
          жаргамуй. Эрхтэн доройтвоос нөхөд гээмүй. Эрдэмтэй болбоос үл
          ганцаардмуй." хэмээх мэт амуй. Үлгэр утгыг барилдуулахуй нь:

          1."Бичиг үл мэдэх нэгэн хүн өөрийг ал хэмээсэн бичгийг
          бусад нэгэнд өөрөө хүргэж алагдвай." хэмээмүй.  

          2."Эцэг эх ба багш нар нь бичгийн эрдмийг сургахуйг хичээвч,
          бичгийн тус нь маш хол тул хожмын өөхнөөс
          эдүгээгийн уушги тустай хэмээж эс сураад, худалдаа гүйлгээ
          зэрэгт шамдсан нэгэн хүн хожим хөл нь хугаран машид
          доройтсон нэгэн цагт өөр нэгэн хүн  "Эдүгээ надад
          бичүүлэх онц хэрэгтэй бичиг олон аху(байх) тул тэдгээрийг
          бичиж өгвөөс насад хэрэглэх хөрөнгө таслан өгмүй" хэмээсэнд
          тэр бээр "Аяа би гагцхүү хөл үгүй болов хэмээсэн билээ.
          Хэдийнээ гаргүй ч болсон аж. Халаг хуухай" хэмээн гаслан
          сууж гашуун зовлонг ихэд амсвай." хэмээмүй.

          3."Хоёр замын уулзвар дээр баруун замд дээрэмчин буй.


          ...

          Үргэлжлэл байгаа.
Ш.Чоймаа багшийн гар бичмэл, үүнийг багшийн  
"Монгол бичиг" номын 25-р хуудаснаас оруулав.
Эх номын холбоос хуудсанд байна.

No comments:

Post a Comment