9/15/2010

Эрдэнийн сангийн түлхүүр (2)


           3."Хоёр замын уулзвар дээр баруун замд дээрэмчин буй.
Номын 26-р хуудас
          Зүүн замд аюулгүй хэмээн бичиг агснаа(байсанд)
          бичиг үл мэдэх нэгэн хүн түүнийг нүдээр үзэвч, үл мэдэхүйн
          эрхээр баруун замаар явж хамаг эд юүгээн дээрэмчинд
          булаагдав" хэмээмүй. Тиймийн тул бичгийг хэрхэвч сурваас
          зохимуй.

          4."Хураасан эдийг хулгайд алдаж болмуй. Сурсан эрдмийг
          хулгайд үл алдмуй." хэмээжээ. Тиймийн тул
          хулгайн аюул ирж болох эдийг ирэхүйн чөлөөнөөс хасаж,
          хулгайн аюул үл ирэх эрдэмд хичээвээс зохимуй.

          5."Илжирхий идээнд ялаа, батгана цугларахаас бус гоорхог
          амьтан үл тоомуй. Түүнчлэн мунхаг хүнд
          тэнэг хүн цугларахаас бус эрдэмтэн үл тоомуй."
          хэмээжээ. Тиймийн тул, эрдэм сурч ямагт эрдэмтэн лүгээ
          нөхөрлөн жаргаваас зохимуй.

          6."Илжигний чихэнд ус ба тос алиныг агуулбаас ялгал
          үгүй сэгсэрмүй. Түүнчлэн мунхаг хүнд туст, хорт
          алиныг өгүүлэвч ялгал үгүй орхимуй." хэмээжээ. Тиймийн тул,
          туст хортыг сайтар ялгахуйн оньст арга болох эрдэмд
          чармайн зүтгэвээс зохимуй.

          7."Ой шугуйн дотор ямар мэт хашхиравч дуурайн
          шуугилдахаас бус үл дуурайх зүйл огт үгүй. Түүнчлэн
          тэнэгүүдийн дотор эрдэмт хүн туст, гэмт алиныг сургавч
          зөвшөөрөхгүй зүйл огт үгүй." хэмээжээ. Тиймийн
          тул эрдмийг сурч, үгийн утга чанарыг сайтар таньваас
          зохимуй.

          8."Чихэр, бурам амтлаг боловч хог буртаг лугаа хольцолдвоос хэн
          хэрэглэмүй. Эрдэм соёл тустай боловч хэдэр догшин лугаа хольцолдвоос
          хэн хэрэглэмүй." хэмээжээ. Тиймийн тул эрдмийг сурагчид хэдэр
          догшин занг шамдан тэвчиж, эелдэг занг эрхэмлэвээс зохимуй.


 Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment