9/16/2010

Эрдэнийн сангийн түлхүүр (4)



          14."Зандан мод хэдий сайхан үнэртэй боловч, хорт могой
          ороовоос хэрэглэж үл болмуй. Эрдэмтэн мэргэд хэдий их  
Номын 28-р хуудас
          тустай боловч, муу нөхөртэй нөхөрлөвөөс хэрэглэж үл болмуй."
          хэмээжээ. Тиймийн тул, уруу татагч муу нөхдийг хорт
          идээ мэт нэн үтэр тэвчвээс зохимуй.

          15."Зусарч нохой хээнцэр хүмүүст янаглан шарвалзмуй. Тэнэг
          эх гоо хүүхдээ үлэмжхэн асармуй. Бялдууч хүн ихэс
          лүгээ найрамдаж доордосыг дарламуй. Шударга мэргэд ядуу буурайгаа
          үлэмжхэн тэтгэмүй." хэмээжээ.  Тиймийн тул, өнгөч
          бялдууч занг жигшин тэвчиж ядуу буурайгаа идэвхийлэн
          асарваас зохимуй.

          16."Архи амтлаг боловч уугчдыг бүрэлгэх хүчин буй.
          Өнгө бахтай боловч шунагчдыг сөнөөх хүчин буй. Наадам
          зугаатай боловч хөрөнгийг сүйтгэх хүчин буй. Эрдэм бэрх боловч
          сурагчдыг тэтгэх хүчин буй." хэмээжээ. Тиймийн тул, архи
          өнгө наадамд нэн шунах сэтгэлийг тэвчиж ямагт эрдэмд
          хичээвээс зохимуй.             хэмээсэн үүнийг Бүгд Найрамдах
          Монгол Ард Улсын Судар Бичгийн Хүрээлэнгийн төвд үсгийн
          орчуулагч ба, оюутны сургуулийн монгол бичиг сургагчийн
          хүнд нэрийг хүлээсэн, Богд хан уулын аймгийн
          Булган хан уулын хошууны Шагж хэмээх бээр өөрийн
          зохиосон эрдэнийн сангийн түлхүүр хэмээх үсгийн гүйцэтгэл
          болгож бичвэй.
(Үүнийг монгол улсын арван долдугаар оны
зургаан сард Улаанбаатар хотноо
нэгэн мянган хувь хэвлэн гаргажээ.)

Билгийн нүд тань тэгширч,
бичгийн үйлс тань дэлгэрэг.