2/20/2019

Эрдэнийн сан субашид (29-32)




Ер далайнууд усаар үл ханах.
Ихэс хаадын сан эдээр үл ханах.
Ерөнхий хүнүүд хүслээр үл ханах.
Их ухаантан мэргэд эрдмээр үл ханах.

Өчүүхэн хүүхэд хэлсэн боловч сайн үг мөн болбол
Үнэн ухаантай мэргэд нь түүнийг тогтоон авна.
Үнэр сайт заарыг хэрэглэн дурласан хүн
Өмхий хүдрийн хүйснээс ч жигшилгүй авах мэт.

Үнэнхүү дээдсийн сайн эрдмүүдийг
Үлэмж дээдэс таньж дуурсгана за.
Үзэсгэлэнт Малая уулын зандны үнэр
Үргэлжид салхиар, зүг зүгт ханхлах адил.

Эрдэмтэй болоод сайн хүнийг ноён болговол
Үүрд хэрэг үйлс бүтээд, нийтээр амаржьюу.
Ээрлийг хангагч чандманыг тугийн үзүүрт тахивал
Энэ насны хүсэл бүгдийг хангах хэмээн алдаршсан мэт.


2/06/2019

Монгол бичгийг 21 хоногт

Ардын багш Ш.Чоймаа: Хүсвэл Монгол бичгийг 21 хоногт эзэмшиж болно